Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ

img

Сүүлийн өдрүүдэд иргэд шахмал түлшинд угаартаж хордсон хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлж, буруутай хүмүүст хариуцлага тооцохыг уриаллаа.

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭМГЭНЭЛД:

 

“Өнгөрсөн өдрүүдэд эмгэнэлт явдал тохиолдож, Улаанбаатар хотын 6 иргэн амь насаа алдаад байна. Нийслэлийн 48 хорооны 61 өрхийн 122 иргэн шахмал түлшинд угаартаж хордсоноос 58 иргэн эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээ авлаа.

 

Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Энэ эмгэнэлт үйл явдлын шалтгаан, нөхцөлийг бодитойгоор судалж тогтоон цаашид ийм харамсалтай хэрэг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэхэд холбогдох төрийн болон орон нутгийн байгууллага, албан хаагчид онцгой анхаарч, шуурхай ажиллах шаардлага тулгарч байна.

 

Иргэд өөрийнхөө гэрт амь насаа алдах, хордох нөхцөл байдал үүссэн нь эрүүгийн хариуцлага хүлээхүйц гэмт хэрэг юм. Шахмал түлшинд угаартаж хордсон цар хүрээ нь хэвийн гэж үзэх боломжгүй хэмжээнд байна.

 

Мэргэжилтнүүдийн гаргасан урьдчилсан дүгнэлтүүдээс харахад сайжруулсан шахмал түлшинд хэрэглэх нүүрсийг Ухаа худгийн уурхайн угаасан нүүрсний хаягдлаар бүрдүүлжээ. Эндээс юу харагдаж байна гэхээр жил бүрийн өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх нэрээр зүсэн зүйлийн арга сэддэг, иргэдийн эрүүл мэндээр ашиг олдог бүлэглэл бодитойгоор байсаар байна. Энэ бүлэглэл агаарын бохирдлыг арилгах дорвитой, бодитой, үр дүнтэй арга сэдэхийн оронд утаагүй зуух, дулаан бүрээс, цахилгаан халаагуур, агаар шүүгч гэх мэт элдэв тоног төхөөрөмж улсад шахаж ашиг олох атгаг санаагаа л олон жилийн турш амжилттайгаар хэрэгжүүлж ирлээ. Утаагүй зуух, шахмал түлшээр агаарын бохирдлыг шийдвэрлэсэн нэг ч улс дэлхий дээр алга. Орон сууц барьснаар шийдэж байсан туршлага байна. Жил бүр шинэ луйвар сэдэж, хэрэгжүүлдэг энэ байдлаасаа эрс шийдвэртэй салаач гэж Засгийн газраас шаардах байна. Иргэдийн зовлонгоос ашиг унагадаг байдлыг таслан зогсоогооч!

 

Яагаад анх төлөвлөж байснаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов? Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв? Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцад “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бүрдүүлсэн Ажлын хэсгийг яагаад сольж, халах болов? Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв? Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуултууд хариултаа хүлээсээр л байна.

 

Гэмт үйлдэл хийсэн, холбогдсон хэн ч хуулийн хариуцлагаас мултрах ёсгүйг анхааруулж байна. Хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй зүйл үгүй. Хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг олигархийн ашиг олох хүсэлд жирийн иргэд амь насаараа өртөн хохирч байгааг хэрхэвч зөвтгөж, булзааруулан өнгөрөөж болохгүй. Хариуцлага алдсан, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдвэрлэгчид болон түүхий эд нийлүүлэгчид, төрийн албан хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ.

 

Хүйтний улирал тулж ирсэн үед ийм хэрэг олноор гарч байгаа тул нийслэлийн болон төрийн байгууллагуудаас яаралтай, оновчтой шийдэл олж, иргэд дулаан, эрсдэлгүйгээр өвөлжих нөхцөлийг хангахад онцгой анхаарах ёстой болж байна.

 

Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх нь орон нутгийн болон төрийн байгууллагуудын хэнтэй ч хуваалцахгүй үүрэг, хариуцлага мөн. Тийм учраас эрүүл мэндэд хоргүй, амь насанд эрсдэл үүсгэхгүй түлшээр иргэдийг яаралтай хангахыг нийслэлийн удирдлага, төрийн холбогдох байгууллагуудын дарга нарт үүрэг болгож байна.

 

Хүхрийн агууламж, үнслэг ихтэй хаягдал нүүрс ашиглахад хүргэсэн, стандарт бус барьцалдуулагч нийлүүлсэн хүмүүсийн гэм бурууг хаацайлахын тулд “жилд 13-19 хүн шахмал түлшинд угаартаж нас бардаг, цочирдохоор зүйл биш” гэх утга агуулгатай мэдээлэл хийж суугаа орон нутгийн удирдлагуудад ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхээс өөр арга байхгүй. Албан тушаалтнууд алдаагаа өөрсдөөсөө зайлуулах гэж элдэв тоо баримтаар халхавчлах ёсгүй. Нэг ч хүн ахуйн ослоор амь үрэгдэх нөхцөл гаргуулахгүй байхад илүүтэй анхаарч, хичээж ажиллахын оронд иргэдэд бурууг чихчихээд сууж байж хэрхэвч болохгүй.

 

Эрдэнэт хүний амь нас сүйдсэнд дахин эмгэнэл илэрхийлье” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Өнгөрсөн 3 жил угаартаж нас барсан 53 хүн Бага нуурын нүүрсэнд хордсон тул жам ёсны үхэл гэж үзээд дуугүй байсан бололтой. Харин энэ жилийн 6 хүн яагаад хордов гэдэгт анхаарал хандуулаад засаж авахаар ажиллаж байгаа нь сайн хэрэг
2019-10-13
ЗОЧИН:
Оджаргал гэж яасан ханаж цаддаггүй мангас вэ?
2019-10-10
Мсээсиин Оджаргал үхэж далд ороосои
2019-10-10
Иргэн:
Ард түмнээ ядуу дорой арчаагүй байлга боол байлгах бодлого л энэ хүнээр дамжиж явсаар байна. Өр мөр тэглэнэ гэж доромжилж сонгогдоо биз дээ,
2019-10-10
Иргэн:
Ниргэсэн хойно нь эмгэнэл илэрхийлээд сууц байх биш.ард түмэндээ үнэн сэтгэлээсээ санаа тавих нь яасын бэ өөрийн шуналын нүдээр Оджаргалтай хэрүүлийн бузар хийсээр л байхын эв нэгдлийн бэлэг тэмдэг биш эвдрэлийн гай дуудсан ийм арчаагүй хүнийг бид сонгож үйлийн үр гэж энэ байх
2019-10-10
сайн дүгэнлээ
2019-10-10
Ene uuruu alchihsan yum bolvuu
2019-10-09
Oюун-эрдэнийг бас хавчуулчихжээ зүгээр байгаарай
2019-10-09
Бүхэл бүтэн улс байж арчаагүй арчаагүй гэхэд арай дэндэнээ Одоо хэддүгээр зуун бэ заавал нүүрс түлэх ёстой юм уу элдэвийн юм хөгжсөн өнөө үед цахилгаан болон нарны салхины эрчим хүч гээд мөнч их юм байх юм Монголыг улам феодалын ниигэмрүү чиглүүлээд байх юм
2019-10-09
Бүхэл бүтэн улс байж арчаагүй арчаагүй гэхэд арай дэндэнээ Одоо хэддүгээр зуун бэ заавал нүүрс түлэх ёстой юм уу элдэвийн юм хөгжсөн өнөө үед цахилгаан болон нарны салхины эрчим хүч гээд мөнч их юм байх юм Монголыг улам феодалын ниигэмрүү чиглүүлээд байх юм
2019-10-09
Hen ashig olson:
Zugeer.odoo bur hunii smiar..bayalgiig.hor bolgoj.
2019-10-09
Hen ashig olson:
Zugeer.odoo bur hunii smiar..bayalgiig.hor bolgoj.
2019-10-09
Hen ashig olson:
Zugeer.odoo bur hunii smiar..bayalgiig.hor bolgoj.
2019-10-09
Оджаргал гэж өмхий гөлөгийг амьдаар нь утаж алах хэрэгтэй Өчнөөн монголчуудыг хортой кола хар чингисээр алсан нь цөөдөөд бүгдийг нь гестапо шиг хийн камер гэрт нь хийж алж бна
2019-10-09
бүх юм ойлгомжтой.МАНАН гийн луйварчид үй олноор нь хүн алахаас ч буцахгүй болжээ.
2019-10-09
иргэн:
Үүнд Та ч өөрөө буруутай, хаагуур нь явсан юм, одоо нэг их мундаг амьтан болох гэж, Та хэдэн удаа сайд хийж, хэдэн удаа УИХ-д сууж байна, битгий онгонтоод бай гэж хэлмээр байна. Монгол төрийг яаж цэвэрлэх вэ???????
2019-10-09
иргэн:
Энэ АНУ-д төгсөж ирсэн хүмүүс л гэнэт тодроод, төр засгаар тоглоод байдаг болчихов, Эбэ, Сайхнаа, Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан. Нөгөө гадны нөлөө гэдэг нь үү??????
2019-10-09
Oюун-эрдэнийг бас хавчуулчихжээ зүгээр байгаарай
heniig buruutai geneb de za da tomchuudiin zodoon zuuhan dotor ch bh yum du mdeh ch yum alga zvgeer l hervvlgui bj bldggui yum bh da hervvlin buzar mash muuhai
2019-10-09
Зочин:
Төмөр замаа чиний үед барьчихсан бол. Нүүрсний орлогоороо бүх айлыг орон сууцжуулчих мөнгө олчихсон байх байлаа
2019-10-09
Энхтайван:
Зайсанг заазуурдаад өлөн шунал нь ханаагүй засагт заларсан зартай дээрэмчдийн залгисан Монгол хүний амь хайран ! Ми-8 ын 14 +утааны 45! Эх орныг идээд ч эрүү нь чилж ходоод нь дүүрэшгүй илжигнүүдийг зайлуул! http://factnews.mn/769
2019-10-09
ЗОЧИН:
MCS-н Оджаргалыг барьж хорь. Ял асуу.
2019-10-09
Монгол:
сэтгэл өвдөж байна
2019-10-09
зочин:
Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгож иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, танил тал, садан төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт зэргээр нь биш, харин ажил мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, ёс суртахууны төлөвшил зэргээр нь шилж сонгоод хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ.
2019-10-09
сайн дүгэнлээ
irgen:
demjij bainaa!!!eldev arga saam hiigchdiig hatuu shiitgel hyleelgeh heretei!!!erunhiilugchiin yyregiig shuurhai bielyyleh heregtei!!!noctoi barimtuud baina shyyy!!!!
2019-10-09
ds:
Ter itgeliin zeel gej ur dungui mungu taraaj ulsiin hugjild tushaa bolhoor terbum terbumaar n darui oron suuts bariad yostoi ter itgeliin zeelee olgoj irgediig oruulval unen itgel bolnodoo .tuunees bish odoo olgoh gej shn yriad bgaa chin zuvhun ter heden sanaachilsan erguu noirmog humuusiin l ner turiin hereg uur yu ch hugjihguiee.!
2019-10-09