Ибрахимовичийн хөшөө
2019-10-09

 

Шведийн хөлбөмбөгчин Златан Ибрахимович өөрийн төрсөн хот Мальмёд өөрийнхөө хөшөөг өчигдөр нээсэн билээ. Хөшөөний нээлтийн үеэр "Би маш баяртай байна. Хүмүүст хүндлэгдэж байгаа мэдрэмж төрж байна. Энэ бүхэн маань мөнхөд үлдэх болно.

 

Дэлхий бол сайхан газар бас үүнийхээ сацуу аюултай газар. Одоо ингээд хоёр Ибратай боллоо. Нэг нь анхдагч эх нь бол харин нөгөө нь мөнхөд оршино. Зарим тоглогчид тэмцээн уралдаанд түрүүлж цом авдаг бол бусад нь цомоос гадна хөшөөтэй болдог” хэмээн хошигнон өгүүлжээ. Харин өөрийнхөө инстаграмд “Нью-Иоркт хэн нэгэн очоод Эрх чөлөөний хөшөөг үздэг шиг Шведэд Златаны хөшөөг үзэхээр ирээрэй” хэмээн бичжээ.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
хамар сдаа
2019-10-10
Uznee
2019-10-10