УДЭТ, УДБЭТ-ын удирдлагууд мэдээлэл хийнэ
9 өдөр
Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын соёл, урлагийн салбарын ууган байгууллагууд болох Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сангаас маргааш буюу 10 дугаар сарын 10-ны 11:00 цагт УДБЭТ-д хэвлэлийн хурал хийх болсон тухай зарлалаа.

 

Хэвлэлийн хурлаар тус байгууллагуудын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг зогсоох болсон тухай салбарын сайдын хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан мэдээлэл хийх юм байна.

 

Хэвлэлийн хуралд тус байгууллагуудын удирдлагууд болон уран бүтээлчид, ажилчид оролцоно. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эд нар шинэ байранд орж л байвал уос хамаагүй.Үйл ажиллагаа нь хошин шогийнхноос давахгүй байгаа сонгдог урлагаа одоо байрныхаа хэмжээгээр дээшлүүлчих.Тэгээд яриарай.Дуурийн театрын барилгыг нураалаа гэхэд ийм урлагтай загвараар барихгүй ядахдаа барилгаа авч үлдмээр байна шүү дээ.Тийм л байр нь гологдоод байгаа юм бол хотын захруу шинээр театар бариулаач.
2019-10-11