Х.Баделхан нарыг дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлнө

img

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ёсзүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. УИХ дахь МАН-ын бүлгээс БХБ-ын сайд А.Баделхан, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл нарыг  Ёсзүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс хасч, оронд нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн нарыг оруулах хүсэлт гаргалаа. 

 

Ёсзүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Б.Наранхүү болон Засгийн газрын гишүүдийг дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, өөрчлөлт оруулах хүсэлтээ илэрхийлээд байсан юм.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ