ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, бригадын генерал Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо.

 

 

Зарлигийг танилцуулж, цол олгох ёслол Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутагт болж, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож буй цэргийн байгууллагын ажилтан, алба хаагчид оролцлоо.

 

“Генерал цолыг Зүүнбаянд олгосон нь та бүхэнд урам зориг өгөх гэсэн зорилготой” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодотгоод 1947-1949 оны үед ЗХУ /тухайн үеийн нэрээр/-ын Наушки өртөөнөөс Улаанбаатар хот хүртэл 400 км төмөр замыг хоёр жилийн дотор барьж дуусгасан байдаг талаар ярилаа. Улмаар 2019 онд буюу техник, технологи хөгжсөн өнөө үед ижил хэмжээний замыг барьж, байгуулж байгаа тул төлөвлөсөн хугацаанд нь бүтээн байгуулалтын ажлаа дуусгах хэрэгтэй гээд нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлд барьж буй төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

n:
mal
2019-10-10
mal
2019-10-10
ji:
ene muu battulgiin hun yum bilee.dahij chamaig songohguiee ard tumen.chi yu ch hiigegui,negch amalsan amlaltaa bieluulegui.urda barih gants yumne ene tumur zam.manid yamar ch hamaagui naadah chine,uurhaitai ter humuus t l ashigtai baih.neg udaa urshuul uzuulegui,jolooch nariin torguuliig neg udaa teglne gesn yasn,odoo chamd hench itgehgui barag enhboldne deer baij haramsaj bn
2019-10-09
n:
mal
mal