Олимпийн аварга дэвжээндээ эргэн ирнэ
10-10

Чөлөөт бөхийн олимпийн аварга Сослан Рамонов гэмтлээ илааршуулаад барилдахад ойртсон гэнэ.

 

Оросын шилдэг бөхчүүдийн нэг тэрээр тун удахгүй Кадыровын нэрэмжит тэмцээнд барилдах бололтой.

 

Түүний хувийн дасгалжуулагч Анатолий Маргиев хэлэхдээ "Кадыровын тэмцээнд ердөө гурван барилдаан хийх болов уу. Дараа нь Нефтеюганскийн тэмцээнд бүрэн бэлэн байдалд орчихно.

 

Мөн Сослан Андиевийн нэрэмжит тэмцээн, "Аланы" тэмцээнд барилдахаар төлөвлөсөн. Мэс заслын дараах эмчилгээг сайн хийсний үр дүнд Рамонов хурдаа эргүүлэн олж, сорилын барилдаанд маш сайн оролцлоо" гэжээ.

 

Олимпийн аварга Сослан Рамонов 2018 оны сүүлчээр нуруундаа мэс ажилбар хийлгэсэн билээ.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин