Өсвөр сүмочид “Хакүхо цом”-ын төлөө
2019-10-10

 

Мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом” сүмо бөхийн өсвөрийн тэмцээн аравдахь жилдээ явагдах гэж байна.

 

Өсвөр насны хүүхдүүдийн бие бялдрыг хөгжүүлэх, өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдөлдөө хүрэх тэмүүллийг төрүүлэх зорилготой энэхүү тэмцээнээс шалгаран Япон улсад амжилттай барилдаж буй залуу бөхчүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь уралдааны цар хүрээг илтгэн харуулдаг юм.

 

Тус тэмцээн нь дунд сургуулийн 9, 10, 11, 12 болон 13-15 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулагдаж медалийн эздийг тус бүр тодруулдаг. “Хакүхо цом” тэмцээн нь 10 жилийн ойн хүрээндээ нэмэлтээр багийн барилдааныг зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн нэг хүүхдийг Япон улсын сүмо бөхийн сургалттай “Асахига Ока” ахлах сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулах эрх олгох юм.

 

Тэмцээн аравдугаар сарын 18-нд “Спортын төв ордон”-д зохион байгуулагдана.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин