Шахмал түлшийг “хар толгой”-гоороо хариуцсан хүмүүс хэн бэ
6 өдөр

Сүүлийн өдрүүдэд Засгийн газраас хотын утааг бууруулахаар хийж тараасан шахмал түлштэй холбоотой ноцтой асуудал үүссэн. Хэд хэдэн хүний амь хохирлоо. Зуу шахам хүн угаартлаа. Зуух пийшин дэлбэрлээ. Ер нь бол нийслэл Улаанбаатарт гамшиг шахуу юм нүүрлээд байна. Энэ хэрээр шахмал түлш түлнэ гэдэг айдас дагуулсан явдал болж хувираад байгаа нь нууц биш.

 


Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга буруутанд хариуцлага тооцохыг анхаарууллаа. Тэрээр “…Яагаад анх төлөвлөж байснаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов? Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв? Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцад “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бүрдүүлсэн Ажлын хэсгийг яагаад сольж, халах болов? Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв? Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуултууд хариултаа хүлээсээр л байна.


Гэмт үйлдэл хийсэн, холбогдсон хэн ч хуулийн хариуцлагаас мултрах ёсгүйг анхааруулж байна. Хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй зүйл үгүй. Хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг олигархийн ашиг олох хүсэлд жирийн иргэд амь насаараа өртөн хохирч байгааг хэрхэвч зөвтгөж, булзааруулан өнгөрөөж болохгүй. Хариуцлага алдсан, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдвэрлэгчид болон түүхий эд нийлүүлэгчид, төрийн албан хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ” гэлээ. Ингэхээр хүний амиар туршилт хийсэн шахмал түлшийг хариуцаж “бүтээсэн” албан тушаалтнууд хуулийн өмнө үгээ хэлэх болж байна. Тэдгээр албан тушаалтан ч тодорхой аж.


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ажилладаг арга барил байдаг. Тэрээр Засгийн газрын ямар ажлыг хэн гэдэг сайд, албан тушаалтан “хар толгой”-гоороо хариуцахыг заагаад өгчихдөг юм. Шахмал түлшийг хотын иргэдийн зууханд орох хүртэлх ажлуудыг хуваарилжээ. Ерөнхий сайд уржигдар шахмалд түлшийг хариуцаж ажилласан сайд, дарга нарыг өрөөндөө дуудаж “…Хариуцлага тооцно” гэдгээ мэдэгдсэн байна.


Засгийн газрын чиглэл, даалгаврын дагуу дараах албан тушаалтнууд хариуцан ажиллажээ.


Нэг. Шахмал түлшний технологийн шийдэл, ТЭЗҮ-ийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хариуцаж ажиллажээ. ЭХЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөл энэ ажлыг гардсан байна. Ерөөс энэ түлшний технологи, ТЭЗҮ гэдэг бол амин сүнс, үндэс суурь нь болж байгаа юм. Энэ ажлыг Ц.Даваасүрэн сайд хэр зэрэг хариуцаж хийснийг өнөөдөр албан ёсоор хэлэхэд эрт. Учир нь шахмал түлшний гадаад дотоодод илгээсэн давтан шинжилгээний хариу ямар ирэхээс хамаарна. Гэлээ ч хүний амь эрсэдсэн асуудалд шахмал түлшний технологи, ТЭЗҮ хамаатай байх магадлал өндөр юм.


Хоёр. Шахмал түлшний үйлдвэрлэл, орц, найрлага, чанар, стандарт, бас борлуулалт худалдааг “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар хариуцжээ. Энэ нь Ц.Даваасүрэн сайдынхаас илүү юу гэхээс дутуугүй хариуцлагатай ажил юм. Өнгөрсөн өдрүүдэд орц найрлага, чанар стандарттай холбоотой асуудал маш их яригдсан. Гэвч “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатарт “…Түлш асуудалгүй” л гээд байгаа. Гэхдээ тун удахгүй асуудал тодорхой болно. Шуудхан хэлэхэд М.Ганбаатар хамгийн хүнд хариуцлагыг үүрч болзошгүй. Энэ сацуу Улаанбаатарын байтугай Монгол Улсын онц чухал асуудал болох хотын утааг бууруулах ажлыг яаж яваад М.Ганбаатар хариуцаж хийх болсон нь анхаарал татаж байгаа юм. М.Ганбаатар эдийн засагч мэрэгжилтэй. НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Нийслэлийн өмчийн харицлааны газрын даргаар бас ажилласан. Гэтэл “Тавантолгой түлш” ХХК-ийн захирлаар ядаж инженер мэргэжилтэй хүн томилох байсныг олон хүн ярьж байна. Хамгийн түрүүнд М.Ганбаатарыг энэ албанд яагаад сонгож томилуулснаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тайлбарлах хэрэгтэй юм.


Гурав. Шахмал түлшний талаар олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг хариуцсан хүн нь БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат байна. Энэ ажил ёстой хийгдээгүй гэвэл гүтгэсэн болохгүй дээ. Жирийн иргэд байтугай хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчид сүүлийн хэдхэн өдөрт л шахмал түлшийг түлэх заавар, бусад мэдээлэлтэй танилцаж байна. Ажил хариуцуулна гэдэг бол төсөв хөрөнгийг нь шийдчихсэн байсан гэсэн үг. Ерөнхий сайд ч энэ талаар хэлж байсан. Гэтэл одоо олон хүний амь сүйдэж, олон арваараа угаартаад ирсний дараа “…Иргэд мэдээлэлгүй байсан” гэх шалтгаан гарч ирж байна. Одоо мэдээллийг нь өгөх гэж хотод төрийн алба хашдаг албан хаагчид өдөр шөнөгүй айлын үүд тогшиж явна. Анх утааг бууруулах төсөв хөрөнгө ярьж байхад Н.Цэрэнбат сайд өөр аргаар, өндөр өртгөөр “бууруулчих” гээд их чичэрсэн, тэр нь унаж байв.


Дөрөв. Шахмал түлшний түгээлт, тээвэрлэлтийг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хариуцсан байна. С.Амарсайханы орлогч Ж.Батбаясгалан “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг болоод ч тэр үү, С.Амарсайхан руу чиглэсэн гал ширүүхэн л байх шиг байна. Ямартай ч нийслэлийнхэн сайн муу хэлүүлж байгаад шахмал түлшийг тээвэрлэж, түгээх ажлаа хийжээ.


Шахмал түлшийг “хар толгой”-гоороо хариуцсан албан тушаалтнууд эд нар байна. Харин хаанаа, юунаас болж буруутаад, тэр нь олон хүний амь авч одсон бэ гэдэг тун удахгүй тодорхой болох биз ээ.

 

Эх сурвалж “Зууны мэдээ сонин 2019.10.10 №201 (6168)

Б.Дамдин-Очир

Shuud.mn
Сонин хачин
хортой түлшээ болиоч
2019-10-10
Огцор огцор:
Огцор
2019-10-10
zochin:
zaaval ingej chorduulj baich estoi umuu ???, ard irged chin buur chochrongoo barlaa, aidastai, ydarsan ,daarsan arai chiij l odor chonogiig ongorooj bna. Tanar yaaj ajilaa chiideg um???? bid tanariin togloom bisch !!!! ta nar bugd uchej dald or
2019-10-10
Zochin:
Odoo ene khumuust khariutslaga tootsokh kheregtei shuu dee aygaad zaabal energi pecuciin khaygdlaar khiideg yum be taban tolgoi nuurseer khii geed zaasan yum bna lee shuu dee buruutai khumuust khariutslaga toots geed eronkhiilegch mash zob sanal gargasan shuu dee eronkhii saodiig odoo ayj khariutslaga sootsokhiig kharakh uldlee dee
2019-10-10
М.Ганбаатар гэж амьтан яаж яваад ийм ажлыг хариуцах болсон юм бэ? Эцэг нь Мягмаржав гэж армид нэртэй хогийн амьтан байдаг ш дээ. Хүү нь түүнээс давж л гарах луйварчин, хулхи амьтан байдаг гэж олон түмэн ярьдаг нь ортой байх магадлал ихтэй дээ...
2019-10-10
Хүрэлсүх өөрөө огцор
2019-10-10