Доллар 7000 хүрэх айдас хүйдэс
2019-10-10

Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага (ФАТФ)-ын “саарал жагсаалт”-д орох эрсдэл үүсчээ. Ийм бодит аюул тулгарсныг УИХ-ын дарга нь сануулав. Монголын асуудлыг тав хоногийн дараа буюу энэ аравдугаар сарын 15-нд Парис хотод болох ФАТФ-ын ээлжит хурлаар хэлэлцэх гэнэ. Тавхан хоногийн дараа Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдал хаашаа эргэх нь тодорхой болно гэсэн үг.

 

 

Өнгөрөгч есдүгээр сарын 12-13-нд Тайландын Бангкокт болсон ФАТФ-ын хурлаар манай улс МУУ үнэлгээ авчээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх чиглэлээр ажил хийгээгүй хэмээн дүгнэсэн гэсэн үг. Тиймдээ ч

 

1. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах;

 

2. Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргасан байх;

 

3. Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хөрөнгө хураан авах үйл ажиллагааг сайжруулах;

 

4. Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх үйлдлийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах гэсэн дөрвөн чиглэлийн үүрэг даалгаврыг өгсөн байна.

 

Өмнө нь 2017 онд ч манай улс ФАТФ-аас хангалтгүй гэсэн үнэлгээ авч, зөвлөмж ирүүлжээ. Энэ удаа дөрвийн дөрвөн чиглэлээр сануулга өгсөн байна. Олон улсын жишигт нэг л нэмэлт шаардлага авбал Саарал жагсаалтад ордог бол манай улс дөрвийг хүлээн авчээ.

 

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба,  Гаалийн ерөнхий газар энэ шаардлагуудыг биелүүлэhгүй бол Монгол Улс “саарал жагсаалт”-д саадгүй орно гэсэн үг.

 

Тэгвэл Монгол Улс “саарал жагсаалт”-д орвол яах вэ?

 

-Олон улсын байгууллагууд мнай улстай хамтран ажиллахаас татгалзах;

 

-Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;

 

-Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;

 

-Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;

 

-Улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүснэ.

 

Өөрөөр хэлбэл гадаадын банкууд Монголын арилжааны банкуудын харилцах дансыг царцааж, монголчуудын төлбөрийн карт гадаадад ажиллахгүй. Гадагшаа валют бэлнээр авч явахаас өөр сонголтгүй болно. Бэлэн валютын хэрэгцээ огцом өссөнөөр төгрөгийн ханш унаж, ам.доллар 7000 давна гэсэн энгийн тайлбарыг эдийн засагч Д.Жаргалсайхан хийжээ.

 

Харин энэ өсөлт дотоодод юу авчрахыг төсөөлөхөд ч бэрх. Ард түмний амьдрал туйлдаа хүрнэ гэхээс өөр тайлбаргүй.

 

Монгол Улсыг хэн хийв байдалд хүргэв?

 

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ асуудлыг хариуцсан байгууллага, албан тушаалтан ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас ийм байдалд хүрсэн гэсэн дүгнэлтийг хийлээ. Тиймээс үйл ажиллагааныхаа тайланг муу хамгаалсан, хариуцсан ажлынхаа чиглэлээр үр дүн гаргаж чадаагүй Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, бусад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо илэрхийлэв.

 

Одоо яах вэ?
 

- “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг ойрын үед УИХ-аар хэлэлцэн батлах;

 

- Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянаж үзэх;

 

- Оффшор, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг, тэгсэн хэрнээ шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж ажлаа бодитой, үр дүнтэй хийх;

 

- Xар тамхи зөөвөрлөх, наймаалах хэрэгт төрийн албан хаагчид нь холбогддог, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоох талаар дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн үүрэг даалгаврыг  УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад өглөө.

 

Энэ тухайгаа ч ФАТФ-т захидал илгээж, мэдэгдэхээр болов. Хоёр жилийн өмнө авсан хангалтгүй үнэлгээ дахин давтагдаж, энэ жил ч муугаараа дуудууллаа. Хангалтгүй үнэлгээ авсаар байж хоёр жилийн хугацаанд юу ч хийгээгүй албаныхан тав хоногийн хугацаанд юу амжуулах бол.

 

Монголын тэнгэр бүрхэг байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
zob:
mongold 2024os oros,xytad 2oos busad baluutuudin xanhs unaj bayrluulna.
2019-11-03
зочин:
хүмүүс үнэн юм хэлээд бна .хулгайчид нь хууль хяналтынхан учир гацчихаад бна.хэн арга шийдвэрлэж залруулах вэ.Их хурлаар шийдэх гишүүдийн байж бгаа царай гинжин холбоотой бдг кяах вэ хүн ардаа.
2019-10-16
Батаа:
30 жил монголоор тоглосон Элбэгдорж Энхболд тэргүүтэй МАНАН гол буруутан.Дээр нь тэмцдэггүй ийм байдалд хүртэл явуулсан ард түмэн.
2019-10-16
ok
2019-10-15
Xaxa:
Xaxa ork
2019-10-15
Зочин:
АРД түмэн тэмцэлгүй болохоор луйварчид гадагшаа гаргах боломж нээгдэж байна цаад учир нь энийг л хүлээж байж....
2019-10-13
Зочин:
Шүүх,прокурорын байгууллагууд нь өөрсдөө авилгажсан байгаа юм чинь яаж тэмцэх вэ? Тэгээд бас шүүхийн хараат бус байдал!? Гэж донгодож, попорхоо больвол таарна.Авилгатай тэмцэх,эрүүгийн,захиргааны хэргийн хуулиудаа эргэж харж чангатгах ёстой.Одоо сонгуулийн шоу хийж нэг хэсэг ажиллах уу гүй юу бас л хэцүү.Дээгүүрээ хэрэлдэхээс өар зүйл хийхгүй бхйна
2019-10-13
Зочин:
Шүүх,прокурорын байгууллагууд нь өөрсдөө авилгажсан байгаа юм чинь яаж тэмцэх вэ? Тэгээд бас шүүхийн хараат бус байдал!? Гэж донгодож, попорхоо больвол таарна.Авилгатай тэмцэх,эрүүгийн,захиргааны хэргийн хуулиудаа эргэж харж чангатгах ёстой.Одоо сонгуулийн шоу хийж нэг хэсэг ажиллах уу гүй юу бас л хэцүү.Дээгүүрээ хэрэлдэхээс өар зүйл хийхгүй бхйна
2019-10-13
Абтай сайн ханы шүншиглэсэн, Халхын заяа их бэлчээр уужим. Тийм муу зүйл ар Монголд болохгүй.
2019-10-12
ok
heden diplomatuud ni har tamhi zuuguud bgaa yum chin:
gadaad dah elchingiin heden diplomat ajilchid ni har tamhi zuuguud hereg tuvugt orood bgaa yum chin tegehgui yah yum
2019-10-11
Новш юмаа:
Худлаа попорч бие биенээ офшорт 17 тэрбум ч гэх шиг үлгэрийн худлаа юмаар гардөж мэдрэлтээд бай хариу энэ монголд ямар үхсэн ацныхан тийм их мөнгө байх вэ дэ их солиороод бай тэрний чинь гор хаоанхуй масс нь тэр их дүнд нь итгэчихсэн бас хурааж авчираад бидэнд зүнээр тараагаад өгч магадгүй гэж горьдоод айн
2019-10-11
Болд:
Авилгалч, луйварчдаа шоронд хийхгуй, ард тумэнээсээ элдэв татварын нэрээр цуглуулсан менгее хувааж идээд байхаар ийм аюул нуурэлдэг юм б. Бугд нийлээд хувааж иддэг болохоор нэгэндээ хариуцлага тооцож чадахгуй болсон. Иймэд ирэх сонгуулиар сайн хун сонгохгуй бол ард тумэн жинхэнээсээ баларахнээ
2019-10-11
ТҮЙ ТҮЙ ... МУУ ЁР... МОД ТОГШ. АРАЙ ТЭГЖ ЗАЯА НЬ ХАЯХГҮЙ БАЙЛГҮЙ
2019-10-10
Xaxa:
Xaxa ork
Авилгачин хулгайчуудтайгаа тэмцэж чадахгүй байнаа л гэсэн сануулга шүү дээ, дотроо ор дэрэндээ ороод балиартаад байгаа байдал чинь хэрээс хэтэрч гадныхан ч тэсэж тэвчихээ байлаа, нэг япон танай суманд сургууль барьж өгий гэсэн Засаг ноён нь надад ямар ашиг унацтай юм гээд халгаагаагүй гэсэн...
2019-10-10
Бат:
монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
2019-10-10
Po:
Авилгачдаа шийтгэж сурахгүй бол гадна талдаа нэр хүнд гэж юмгүй боллоо.
2019-10-10
Zuwxun uul uurxaigaar l amidardgui yumshde
2019-10-10
Иргэн:
ГХО, валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. Гэтэл манайхан уул уурхайгаа ад үзээд, хараагаад, загнаад, хавчаад байдаг. Хэрэв саарал жагсаалтанд орвол жинхэнээсээ модоо барина гэдэг нь болох юм байна л даа?!
2019-10-10
Zuwxun uul uurxaigaar l amidardgui yumshde
Иргэн:
Саарал жагсаалтанд орвол өнгөрлөө л гэсэн үг юм байна. Одоо яанаа
2019-10-10
ДОЛЛАРТОЙ ХУЛГАЙЧИД ДОЛЛАР АА ӨСГӨХ ГЭЖ ХУДЛАА АРГА ЗОХИОХГҮЙ ШҮҮ ,,, ИНГЭЖ ЯРИЖ ЭХЛЭЭД Л ОЛОН УДАА ӨСГЛӨӨ ДӨӨ НОВШНУУД,,, БҮХ ЗҮЙЛЭЭ ДОЛЛАРААР Л АВДГАА БОЛЬЧИХ Л ДОО,, ХАХА НООЛИЙН ЦААСЫГ ХҮРТЭЛ ГАДНААС АВЧ БАЙГАА БИЗДЭЭ,,,ЗӨВХӨН ТЕХНИК ТЕХНОЛОГО Л ЦӨӨН ТООНЫ ЧУХАЛ САЛБАРУУДЫН БАРАА МАТЕРИАЛ Л АВДАГ БОЛ ИНГЭТЛЭЭ ӨСӨӨД БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ ДОЛЛАР ГУА ЧИНЬ,,
2019-10-10