Угаартсан 34 хүн эмнэлэгт ханджээ
6 өдөр

Шахмал түлшний хэрэглээний нөхцөл байдлын цаг үеийн мэдээллийг дөнгөж сая өглөө.

 

 

2019 оны 10 дугаар сарын 09-ны өглөөний 06 цагаас 10 дугаар сарын 10-ны 06 цаг хүртэлх хугацаанд угаартсан гэх 17 дуудлага ирсэн байна. Нийт 17 өрхийн 34 хүнээс 18 нь хүүхэд, 16 нь том хүн байна. Үүнээс 9 том хүн, 3 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ноцтой хүнд хордлоготой хүн байхгүй гэдгийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй  мэдээллээ.

 

Ойрын үед хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс иргэдийг өөрсдөөс шалтгаалах зүйлдээ анхаарал хандуулж, сэрэмж болгоомжтой байхыг анхаарууллаа. Мөн айл өрхүүдэд тарааж байгаа зөвлөмжийг дагах шаардлагатай байгааг НМХГ-аас өгч байна. Шахмал түлшийг зөв хэрэглэх зөвлөмжийг 130 699 өрхөд хүргүүлжээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
тэр угаартсан хүмүүсийн зуух янданг ил харуулаа
2019-10-10
Монгол:
Өнгөрсөн жилүүдэд, өдийд, түүхий нүүрснээс болоод хэдэн хүн угаартаж байсан тухай мэдээлэл хэрэгтэй байна. Тийм баримт байна уу?
2019-10-10
Яхр гэсийн чи