О.Баасанхүү: Угаараас сэргийлж, жирэмсэн эхчүүдийг Ерөнхийлөгч нарын зочид буудалд байршуулъя

img

 

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Элчин сайдын яам байгуулах тухай зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын даргыг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Сайжруулсан нүүрсийг хэлэлцэх шаардлагатай байна. Энержи ресурс" компанийн нүүрсний хаягдлаар яагаад шахмал түлш хийсэн бэ. Тухайн үед Н.Алтанхуягийг Багануурын нүүрсийг оруулж ирж Улаанбаатарын агаарыг бохирдуулж байхад би шүүмжилж байсан. Улаанбаатар хотын 48 хороог энэ асуудал хамаараад байна. Сайжруулсан нүүрсэнд ямар нэг хорт нэгдэл байгаад бна гэхэд яагаад арга хэмжээ авахгүй байна вэ? Багануурт архины улмаас амиа алдахад төр шуурхай арга хэмжээ авч байсан. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна хэмээв.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Баасан гаригийн үдээс хойшхи чуулганы хуралдаанаар шахмал түлштэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. УИХ-ын гишүүн С.Бямбацогт шахмал түлшний асуудлаар асуулга тавьсан хэмээв. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "З.Нарантуяа гишүүний Малын хулгайтай тэмцэх хуулийн төсөл хууль бус. Өөрийнхөө бланк дээр болгоод өргөн барьсан байна. Малын хулгайтай тэмцэх гэсэн биш хулгай хийж байгаа юм шиг ёс суртахуунгүй зүйл гаргасанд харамсаж байна. Засгийн газраас санал ирснийг хувилаад өгсөн байна. Бүх бланк миний нэр дээр явж байгаа.

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

 

-Засгийн газрын мэдээллийн цагаар С.Бямбацогт гишүүний асуулга хариулах ёстой юм шиг байна. С.Бямбацогт гишүүн есдүгээр сарын 26-нд асуулга тавиад хойшилсоор өнөөдрийг хүрсэн. Шахмал түлшний хэрэглээтэй холбоотой 88 айл өрхийн 174 иргэн угаарт өртсөн байна. 12 иргэн хэвтэн эмчлүүлж 6 иргэн харамсалтайгаар нас барлаа гэсэн тоон мэдээллийг авсан. Түлшний бүтцийг шалгах, цаашид ямар арга хэмжээ авах талаар сонсох нь зүйтэй гэж бодож байна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Миний ажлын хэсэг ахалж байгаа хуулийн төсөл хэлэлцэх асуудлын дарааллын сүүлж оржээ. Эрүүл мэндийн даатгалын хуулиар хорт хавдартай тэмцэх асуудлыг оруулж байгаа. Нийслэлд утаатай, угаартай тэмцэж байна. Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч байсан хүн эмгэнэл илэрхийлж байна. Төрөх гэж байгаа ээжүүдийг Ерөнхийлөгч нарын зочид буудалд байлгаж болохгүй юу. Баянгол, Улаанбаатар, Шангрила гээд олон зочид буудалд Ерөнхийлөгч нарт байгаа. Авахдаа ямар зөвөөр авсан биш. Баянгол, Улаанбаатар зочид буудлыг олон нийтийн болгож, яаралтай арга хэмжээ авахад ашигламаар байна. Өдөр бүр түгшүүртэй мэдээ ирж байна. Олон хүн угаартаж байна. Онц байдал зарлах эрх нь УИХ-д байгаа. Зочид буудлуудыг хулгай хийж л авсан шүү дээ. Төрөх ээжүүдийн ирээдүй чухал шүү.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 

 

-Би гурав, дөрвөн жилийн өмнөөс Монгол Улсын аюулгүй байдал алдагдлаа. УИХ-ын чуулганд хаалттай мэдээлэл хийе гэж хэлж байсан. УИХ өөрөө хууль тогтоох дээд байгууллага. Өөрсдөө хуралдаа ирж байх ёстой. Сахилга хариуцлагын асуудал улам дордож, хүний амь нас Монголд үнэгүй болчихоод байна. Хар тамхиар, байшингаас үсэрч, баавгайнд бариулж, үхэж байна. Сүүлдээ утаа, угаарт бөөн бөөнөөрөө үхэж байна. Үүнийг анхаарах хэрэгтэй. Үүнийг маргааш нухацтай ярих хэрэгтэй байна. 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-УИХ-ын гишүүн хууль санаачлах, батлах,  хяналт тавих үндсэн гурван үүрэгтэй. Хяналт тавих үүргээ бид байнгын хороон дээр хэлэлцүүлэг хийж, асуулга тавьж хэрэгжүүлдэг. Монгол Улсын хэмжээнд утаатай болсон. Шахмал түлшийг хэрэгжүүлэх явцад асуудал гарлаа. Асуулга сонсгол маргааш зөрчилдөж байна гэж магадгүй. Учир нь сарын хугацаанд хариу ирүүлэх ёстой гэдэг. Тиймээс асуулгыг хойшлуулахгүй байхад анхаараарай, УИХ-ын Тамгын газар. Засгийн газар асуулгын хариултаа яаралтай бэлдэж өгөөрэй Анхаарал тавихгүй бол болохгүй байна. 

 

Гишүүдийн горимын саналд УИХ-ын дарга Г.Занданшатар "Гишүүдийн яриад байгаа Улаанбаатар хотын агаартай холбогдсон асуудал яах аргагүй тулгамдсан асуудал. Үүнд хуулийн дагуу асуулга явуулна хэмээлээ. 

 

Ийнхүү гишүүд нийгэмд тулгамдаад байгаа асуудлаар, тэр дундаа сайжруулсан түлшний асуудалд бухимдалтай байгаагаа илэрхийлж, шүүмжлэлтэй хандаж байлаа. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
солиотой хэрүүлч
2019-10-10
zochin:
Утаа багассан нь харахад мэдэгдэж байна шүү. Өдийд аль хэдийн хөшиг татчихсан байдаг. Юу ч гэлээ утаатай тэмцээд үр дүнд хүрэх нь байна шүү. Одоо харин утаатай биш хорт бодистой тэмцэх шатандаа орвол ямар вэ
2019-10-10
Эрдэитэн:
Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгосоор иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, танил тал, садан төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт зэргээр нь биш, харин ажил мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, ёс суртахууны төлөвшил зэргээр нь шилж сонгоод хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, монгол төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ.
2019-10-10
zochin:
Deer ni khuuli khyanaltiin ajiltnuud yalanguya Murdugch prokuroruud khun khelmegduulj irgediin zovlongoor khoolloj baina
2019-10-10
Аминдаа хайртай рхүн бүхэн хөдөө тийш ээ нүүцгээе
2019-10-10
иргэн:
Хойшуулахгүй бараг өнөөдөр хэлэлцэж энэ ЗГ-т хариуцлага тооцоочээ.Юу ч болоогүй юм шиг гадаадад айлчлал хийж байгаа ЕСайдаа, хөдөөгөөр яваа Ерөнхийлөгчөө дуудаж онц байдал зарлаж энэ түлшиндээ цэг тавьж хүйтрэхээс өмнө түлшний асуудлаа шийдэхгүй бол иргэд бид эрүүл мэндээрээ хохироод байх болж байна шүү.Яагаад өөр асуудал яриад байгаа юм бэ энэ УИХ-н дарга.Монгол төр иргэдийнхээ асуудлыг 1-д хэлэлцэж гадаад асуудлыг 2-т хэлэлцэх байтал 2-от тавьж байгаа УИХ-н дарга огцор.Төрийн 3-н өндөрлөг огцор.Хууль бусаар эрх мэдэл авсан нөхдүүд хууль бус үйлдлээрээ огцрох ёстой.
2019-10-10