Ахмад настан моринд чирэгдэж нас баржээ
2019-10-10
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Налайх дүүргийн Өртөө өвөлжөөний иргэн Н /79 настай, эрэгтэй/ мориор малдаа яваад сураггүй болсон гэх дуудлага Оцнгой байдлын албанд 2019.10.09-ний өдрийн 18:42 цагт иржээ.

 

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 16 км зам туулан 20:35 цагт очиж гэрээсээ баруун хойд зүгт 7 км орчим зайтай уулын энгэрт мориндоо чирэгдэж нас барсан байдалтай байсныг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин