Б.Бат-Эрдэнэ: Худалдан авах ажиллагаан дээр намын тавиулуудыг томилдгийг боль
2019-10-10

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын  тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Уг тогтоолоор Худалдан авах ажиллагааны бие даасан агентлагийг бий болгох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Өнөөдрийн тухайд худалдан авах ажиллагааг ТӨБЗГ хариуцаж байгаа аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Худалдан авах ажиллагаан дээр намын тавиул, улстөрчдийн шахааны хүмүүс байдаг. Тэд тендэрийн санхүүжилтээс хувь нэхдэг. Сум, орон нутгийн хүмүүс нь ямар ч оролцоогүй, эрхгүй байдаг. Тендэрт оролцох улстөрчдийн компанийн хар жагсаалт байдаг. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

 

-Энэ агентлаг байгуулах асуудлыг дэмжиж байна. Урьдах алдаа дутагдлыг засч залруулах асуудлыг хуулинд оруулсан. Цахимжуулвал хэл ам дагуулдаг асуудал цэгцэрнэ. Агентлаг байгуулаад үйл ажиллагаа жигдэрвэл аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг нэгтгэн зангидах бодлого болно. Хөдөө орон нутгийн ажлыг орон нутгийнх нь сэтгэлтэй, сайн хийдэг гэж бодож байна. Тиймээс орон нутгаас нь шалгаруулвал зүгээр. Заримыг нь орон нутагт нь өгдөг байх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Орон нутаг дээр хийгдэж байгаа худалдан авалт, тендэрт орон нутгийн оролцоог бий болгох хэрэгтэй. Тендэр авч байгаа компаниуд хүнсний бараа бүтээгдэхүүний тэдэн хувийг орон нутгаас, ажлын байрын тэдэн хувийг орон нутгаас авна гэж заах хэрэгтэй. Орон нутагт барьсан сургууль, цэцэрлэг хөлдөөс болоод, хана нь хагардаг. Төвлөрлийг төв дээр авчирна гэдэг буруу. Сайд бүхэн янз бүр байдаг. Зарим сайд нь бүх эрхээ орон нутагт шилжүүлдэг бол зарим гишүүд төв дээр авдаг

 

Ингээд Тогтоолын хавсралтыг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ХАА цахимаар нээлтэй болговол хаана ч байх нь хамаагүй. Цахим тендер гэдэг бол оролцогчдын өмнө нээгээд үнэлгээний хорооны гишүүд нь тусгаарласан байдалд 30 минутын дотор үнэлж дүнг зарладаг байхыг хэлнэ.
2019-10-10