Сэтгэцийн эмгэг 30-54 насны хүн амд хамгийн өндөр үзүүлэлттэй байна 
2019-10-10
Гэрэл зургийг MPA.mn

 

Жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг.  Манай улсад сүүлийн жилүүдэд архинд донтох эмгэг 40 хувиар нэмэгдсэн бөгөөд стрессийн шалтгаантай сэтгэцийн эмгэг ихсэж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. 

 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын судалгаагаар дэлхийд нийт өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн 60 хувь нь сэтгэцийн ямар нэг өөрчлөлттэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан бөгөөд бие махбодийн өвчнүүдийн 85.7 хувь нь сэтгэцээсээ болж өвдсөн байдаг гэсэн дүгнэлт гарчээ.

 

Мөн “Сэтгэцийн эрүүл мэнд” үндэсний хоёр дахь (2010-2019) хөтөлбөр дэх “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж”-д хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайланд Монгол Улсын хувьд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10.000 хүн амд 77.4 байсан бол 2016 онд 109.5 болж нэмэгджээ.

 

Насны бүтцийн хувьд авч үзвэл 30-54 насны хүн амд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны өвчлөл ихсэх хандлагатай байгаа талаар дурдсан байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гэрч:
Халамж авагсдын 90 хувь нь сэтгэцийн өвчтэй гэж жүжиглэдэг гуйлгачид. Ийм хүмүүсийн дийлэнхи нь СЭМҮТ-ийн байрладаг Баянзүрх дүүрэгт харьяалагддаг. Бэлэнчлэх сэтгэлгээтэй эдгээр гуйлгачдад хайран улсын мөнгийг тараагаад байх юм. Шизофрени өвчин бол хавдар шиг ядуу өвчлөгсдийн тоо баян өвчлөгсдийн тоотой адил байх ёстой өвчин юм. Үүнийг манай сэтгэцийн ноль эмч нар өдий хүртэл ойлгохгүй байна.
2019-10-10
OMG, manai darga nar hardag bolov uu
2019-10-10