Дэлхийн банкны анхааруулга
5 өдөр

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2018 онд 6.3 хувь байсан бол энэ онд 5.8 хувь, 2020 онд 5.7 хувь, 2021 онд 5.6 хувь болж саарах төлөвтэй байгаа нь уг бүс нутгийн ихэнх орнуудад экспорт болон аж үйлдвэрийн салбарын идэвхжил саарч байгаатай холбон тайлбарлахаар байна. 

 

 

Дэлхийн Банк энэ удаагийн Зүүн Ази, Номхон Далайн бүсийн нутгийн эдийн засгийн тайлангаа “Өсөн нэмэгдэж буй эрсдэлийг даван туулах нь” гэж гарчигласан бөгөөд дэлхийн эдийн засгийн идэвхжил, түүн дотроо Хятад улсын эрэлт саарч байгаа, АНУ-Хятадын хоорондын худалдааны сөргөлдөөнөөс шалтгаалсан тодорхой бус байдал нэмэгдсэн зэрэг нь экспорт, хөрөнгө оруулалтын идэвхжил саарахад нөлөөлж улмаар уг бүс нутгийн эдийн засгийн дархлааг шалгасан үйл явдал болж байгааг онцолжээ.

 

Монгол улсын хувьд эдийн засгийн өсөлт 2018 онд 6.8 хувь (эрэлт талаас тооцсон ДНБ) өссөн бол 2019 оны эхний хагаст 7.3 хувьд хүрч, эдийн засгийн өсөлт хадгалагдлаа. Ийнхүү өсөлт тогтвортой байхад нүүрсний салбарын гүйцэтгэл, хувийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг нь голлон нөлөөллөө. Мөн хөгжлийн түнш байгууллагуудын 5.5 тэмбум ам.долларын санхүүгийн дэмжлэгийн хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүгийн дэмжлэг үргэлжилсэн нь хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлд эергээр нөлөөлөв. Үүний зэрэгцээ макро эдийн засаг, тэр дундаа төсвийн менежмент оновчтой байсан, бүтцийн шинжтэй бодлогууд үргэлжлэн хэрэгжиж байгаа нь багагүй хувь нэмэр оруулсан. Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв богино болон дунд хугацаанд эерэг хэвээр байна. Гэсэн хэдий ч улс төрийн тодорхой бус байдал нэмэгдэх, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, хил дээр гарч болзошгүй эрсдэлүүд, мөн мега төслүүдийн хэрэгжилт болон банкны салбарын шинэчлэлүүд удаашрах зэрэг эрсдэлүүд байгааг тайланд анхааруулжээ. 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Mongolchyydad anhaaryylga dabhar negdej baina!yynd sanaa zobj baigaa toriin zytgeltnyyd bna uu?eersdee bayjih sanaataigaas ene delhii deer erend barigdaad hynii gart orj baigaagaan yagaad bodohgyi baigaa tor olon niit be?....
2019-10-11