Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлав
2019-10-10

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төслийг хэлэлцэн батлав.

 

Дараагаар нь  Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, .Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтын соёрхон батлах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэн баталсан юм. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин