Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хуулийг баталлаа
2019-10-10

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.4 хувийн саналаар батлагдлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар "Хуулийн төсөл батлагдлаа. Монгол Улс саарал жагсаалтад орох нэг асуудлыг зохицуулсанд гишүүд, ажлын хэсэгт талархаж байна." гэлээ.

 

Дараагаар нь “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин