Д.Цогтбаатар: Цогтбаатар гэж хүнийг дээрэлхэх гэж байгаа бол таашаалаа авцгаа
10-10

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар  “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Манжуурт Консулын газар байгуулж байгааг дэмжиж байна. Гэхдээ Хайлаарт байгуулсан Консулын газрыг хаасан. Хөлөнбуйрын талаар байрыг нь бэлтгэж байсан. Би ГХЯ-ны бодлогыг ойлгохгүй байна. ГХЯ-тай холбоотой асуудлыг зохицуулаач ээ. Би Минкст, Абу Даби-д ЭСЯ нээхийг зөвшөөрөхгүй. Үрэлгэн зардал гаргаж, эдийн засгийн үр өгөөжгүй зүйлд хэрэггүй. 

 

ГХ-ны сайд  Д.Цогтбаатар:

 

-Монгол Улс 2016 онд өрөнд баригдсан, модоо барьсан байсан. ГХЯ нь Хайлаарын Консулын газраа хаах өөрөө барьж орж ирсэн. Хэмнэлт гарга гэж Засгийн газраас үүрэг өгсөн байсан. Манжуурын тухайд 7 хоногт таван удаа нислэг үйлдэж байна. Гурван улсын залгаа. Хүний урсгалаа дагаж, дэд бүтцийг бий болгох талаар ярьж байна. Консулын зардал илүү орлогыг оруулдаг. 

 

Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороогоор оруулж, хаалттай хуралдаанаар би бүх асуудлыг ярьж өгсөн. Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу би хууль зөрчиж, тамхи зөөсөн хүнийг бүгдийг хөөсөн. 69 хүний асуудал 2008 онд "Польшийн талаас энэ хүмүүсийн талаар мэдээлэл авъя" гэсэн бичиг ирүүлж байсан. "Би наад хулгайчуудтай чинь би эцсээ хүртэл тэмцэнэ" гэж хэлж байсан. Би дипломат биш улстөржсөн яриагаар чинь ярья. 

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

 

-Шинээр ЭСЯ болоод Консулын газар нээж болно. Гэтэл Элчин сайдуудын томилгоо асуудалтай болоод байна, сүүлийн үед. Миний мэдэхийн хэд хэдэн Элчин сайд, Ерөнхий консулын томилгоо гацаад байна. 

 

ГХ-ны сайд  Д.Цогтбаатар:

 

-Дэлхийгээр дүүрэн Элчин сайдгүй улс байгаа юм шиг л ярилаа. Дипломат алба дараагийн Элчин сайд томилогдтол өмнөх нь ажлаа хийж байдаг. Долоон мэргэжлийн Элчин сайдын нэрийг оруулсан. Би тэр хүмүүсийг оруулах гэж хичнээн улс төрийн асуудал дунд явсан. Москвад байсан Элчин сайд өөрөө энд улс төрийн томилгоотой болоод ирсэн. Москва л Элчин сайдгүй байгаа. Зүй ёсоор томилогдсон Элчин  сайд, Ерөнхий консул нар ажиллаж байгаа. Монголын бохирдсон балиар улс төрд л асуудал байгаа. Номхон тэмээг ноолоход амар гэж байгаа юм шиг байх юм. Д.Цогтбаатар гэж хүнийг дээрэлхэх гэж байгаа бол таашаалаа авцгаа. Би салбараа хамгаална. Энд сууж байгаа хүмүүс чинь хамгийн багадаа хоёр гадаад хэлтэй. Гадаад бодлого явдгаараа явж байгаа. Намайг сайд болонгуут хар жагсаалтад орсон. Би хэлэлцээр хийж байгаад авааад гарсан. Худалдааны тэнцэл эерэг байгаа. Гадаад яамныхан үүнийг хийсэн. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Олон оронд очсон тэр элчин консулынх нь үйлчигээг нь авч үзээгүй л юм бна, яагаад гэвэл тэд биднийг үл тоомсорлоно. Уул тэд бидний төлсөн татвараар амь залгуулгуулдаг, бидэнд үйлчлэх үүрэг бүхий хүмүүс
2019-10-15
Монгол улсын мундаг боловсон хүчин хүн шүү. 2000-аад оны эхээр МУИС-ын Харилцаанд хэдэн хичээлд нь сууж явахдаа яриаг нь сонсож, ухаажиж л явлаа.
2019-10-14
ene odoo shudargaar bi ajlaa hj chadahgui bn gd ajlaa ugvul taarna, ingej tsarailj suuhaar,
2019-10-11
Иргэн:
Цогт баатар яасан омогтой бэаа, Сү. Батболдтойгоо чимээгүйхэн хор найруулаад явдаг биш үү
2019-10-11
irgen:
uls turchid muu uchir Gadaad yam hulgaich ybuuldag ym gene. bas beltgesen hulgaichuudaa hamgaalan gene l shuu. erin balai nobshuudaa yu hiigeed baigaag Gadaad yam medej l baigaa shuu dee. tegeed asuudal yrihaar habchigdsan, boogdson, huurhii amitnii durd hubirch jujgleh ymaa. ajlin hariutslaga baihgui bainaa gedgiig ene er oilgohgui baidag. tegeed bi yamandaa hairtai hamgaalan geh shig henees yg yu hamgaalah geed baigaa ym boldoo huurhii ard tumen boson shuu ter ued hulgain munguu ta nar edelj chadahiig chini harii daa. neg ih hamgaalsan garuud baihiin. hamgaalan geed suuj baihaar uneheer umhiirsen naad nobshuudee bugdiin huuj ybuulaad dahiad shineer durmiihen daguu undur shalguuraar diplomt,koncul naraa burduuleldee tiim er zorig garaldaa. chadahgui bol chastaga starai garaad uilj unjaad suudag bolio oo
2019-10-11
ЭЭЭ....М:
БҮҮҮРР ГОМДЧИХОЖ... ТОГЛОЖ БАЙХАД ДАА ...... ГЭХИЙМ ҮҮ ХААШААН
2019-10-11
asaa:
2 heltei hulgaichuud baidag ym biz dee. busad hulgaichuudad helehed helnii medlegtei anhaaraach ee helnii medlegeer unen hotsrogdloo shuu. delhiin tubshinii hulgaich beltgedeg gadaad yamnii kurs hezee eseltei abah ym be.
2019-10-11
зочин:
Энэ нөхрийг зайлуулах хэрэгтэй.
2019-10-11
Таны томилсон Дипломатууд яагаад хар тамхи эмийн асуудалд дандаа орооцолдож байдаг юм бээ, хөндлөнгийн нөлөөлөл дарамт шахалт байдаг юм биш биздээ \Хурц, Эбээ мэтийн\ бүх юм болж дууссаных нь дараа хөөсөн гэх юм болгохгүй байх талаас нь зөв хүмүүсээ олж томилоочээ, 2,3 гадаад хэл л гэх юм 40000 монгол ёвропоор нэг тэнэж байна 4 байтугай хэлтэй шүү тэд гол нь Дип ёс зүйтэй зөв хүн хэрэгтэй байна
2019-10-10
Irgen:
Tany aminii shakhuu jolooch chini khar tamkhi zuuchikhsun bna she's. Teneg malve
Ахмад:
Гадаадад элчин сайд ,дипломат алба хааж байсан хүмүүс ,/тухайлбал Канадад/ эх орноосоо урвачихаад гадныханд үйлчлээд байгааг олон удаа бичиж байсан.Энэ урвагчид ямарч хариуцлага тооцдоггүй.Энэ ямар учиртай юм бэ сайдаа.
2019-10-10