"69 нэрс дотор европ руу явж үзээгүй хүн ч байгаа"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Гадаад албанд хууль бус зүйл хийсэн хүн одоо ажиллаад байгаа юм уу? Төрийн нууцыг хэвлэлийн хурал хийхдээ нууц задалж байна гээд ярьдаг болсон. Ямар нэг байдлаар дүгнэлт гаргаад ирүүлэх боломж бий юу?
ГХ-ны сайд Д.Цогтбаатар:
-ЕвроАзитай чөлөөт худалдааны хэлэлцээр хийх асуудлыг ярьж байгаа. Бид саналаа өгөөд явж байгаа. Тамхи, аливаа хууль бус үйл ажиллагаанд оролцсон, тогтоогдсон хүмүүсийг би хөөчихөөд гараад явсан. Дараа ирэхэд дахиад ажилдаа орсон байсан. Би дахиад хөөсөн. 69 хүний нэрийн жагсаалт 2009 оных. Бид Польшийн талд хариу тайлбар өгсөн. Харин хариу нь ирээгүй байгаа. Цагдаагийн газрын тогтоогоогүй зүйлийг би тогтоолоо гээд хөөж болохгүй. Энэ 69 нэрс дотор европ руу явж үзээгүй хүн ч байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Белоруссь Улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээсэн. Бид Белоруссьт ЭСЯ-аа нээж байгааг дэмжиж байна. Элчин сайдыг Ерөнхийлөгч томилдог. Тиймээс Засгийн газар томилохгүй яваад байгаа юм шиг ойлголт буруу шүү, гишүүд ээ.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар "Ажлын цаг дууссан учир хуралдаан өндөрлөж байна" гэдгийг мэдэгдэв. Тиймээс маргааш чуулганы хуралдаанаар дээрх асуудлаар санал хураалт явуулах юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ