Согтуурсан үедээ жорлонд унасан эрийг эсэн мэнд гаргажээ
2019-10-11 09:37
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байрлах ерөнхий боловсролын 79 дүгээр дунд сургуулийн хашаанд 2 метр гүнтэй нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлага  өчигдөр /2019.10.10/ 10:30 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13 км зам туулан 10:47 цагт очиж тус хорооны харьяат иргэн Х /50 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин