Түгжрэлийн шалтгаан: Монгол Улс 76 мянган автомашинаар “бүл” нэмэв
10-11
Гэрэл зургийг MPA.mn

 

Түгжрэл толгойны “өвчин” болоод удаж байгаа. Эхлээд “Нарны гүүр”-тэй дараа нь “Сарны гүүр”-тэй ч боллоо. Гэсэн ч түгжрэл хэвэндээ. Үүнээс хичнээн шинээр зам барьсан ч манай монголын түгжрэл буурахгүй гэдэг нь нотлогдов. Түгжрэлийн гол шалтгаан импортоор орж ирж буй автомашины тоо огт буурахгүй харин ч өдөр өдрөөр нэмэгдэж буйд байна. Дараа нь жолооч нарын ухамсар дорой үйлдэл түгжрэл үүсгэх шалтгаан болж байна.

 

Албаны статистик мэдээллээс харахад жилийн хугацаанд хуучирсан, эдэлгээ дууссан, эсвэл хэн нэгэн малчны хотод хог болон хэвтэж буй зэрэг шалтгаантай 12 мянган автомашиныг улсын бүртгэлээс хассан байна. Харин шинээр улсын бүртгэлд жилд 70 гаруй мянган автомашин бүртгүүлдэг байгаа юм. Үүнээс зам дээр зорчиж буй автомашин нэмэгдэнэ үү гэхээс хасагдах нь цөөн байгааг харж болмоор.

 

Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр Монгол Улс 2019 оны эхний 9 сард 943.6 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортлосон байна. Энэ тоог 2018 оны мөн үетэй харьцуулахад уг төрлийн барааны импорт 9.4 сая ам.доллараар буюу 1.0 хувиар нэмэгдсэн байна.

 

Бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 862.7 сая ам.долларт хүрч 2018 оны мөн үеийн дүнгээс 179.7 сая ам.доллараар өсчээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар суудлын автомашин  55503, ачааны автомашин 18279 орж ирсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 8886-аар, ачааны автомашины импорт 1431-ээр тус тус нэмэгджээ.

 

Харин АТҮТ-ийн мэдээллээр нэг өдрийн дотор багадаа 200, ихдээ 500 автомашиныг улсын бүртгэлд шинээр бүртгэж дугаар олгодог байна. Харин он гарснаас хойш есөн сарын хугацаанд /2019.09.24-ны байдлаар/ импортоор орж ирж, шинээр улсад бүртгэгдсэн автомашины тоо 76,539-д хүрчээ. Ердөө зургаан сарын хугацаанд 76 мянган автомашин улсад шинээр нэмэгдсэн гэсэн үг.

 

Монгол Улс 2017 онд буюу одоогоос хоёр жилийн өмнө 900 мянган тээврийн хэрэгсэлтэй байжээ. Харин өнөөдөр буюу 2019 онд нийт 1 сая 700 мянган тээврийн хэрэгсэл улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Үүний 60 орчим хувь Улаанбаатар хотод зам тээврийн хөдөлгөөнд оролцож байна.

 

 

Түгжрэл үүсгэдэг өөр нэг шалтгаан нь жолооч нар уулзвар руу уралдаж ордог зөрчил гэдгийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Батжаргал хэлж байна. Тэрбээр “Гадны орны туршлагаас харвал зам дээр “ТА би ТА” гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Энэ нь боломжтой бол бусдад зам тавиад өгчихье, дараа нь би хөдөлгөөнд оролцъё гэсэн үг. Биенийхээ урдуур дайрах, хөдөлгөөнд оролцохдоо зам тавьж өгдөггүй, эгнээ байр буруу эзэлдэг зэрэг зөрчлөөс болж л суурин газарт зам тээврийн осол их гараад байна” гэлээ.

 

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 29474 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 28794 буюу 97 хувь нь жолоочийн буруугаас, 632 буюу 2.1 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс гарсан гэж бүртгэгдсэн байна.  Гардаг нийтлэг алдаа гэвэл дийлэнх жолооч нар цаг нартай уралдаж буй мэт л гэрлэн дохио солигдох үед уулзварлуу уралдаж ордог. Энэ үед хөндлөн огтлолцлын замаас ирж байгаа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх, түгжрэл үүсгэх тохиолдол их байдаг аж. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа ганц жолоочоос болж бусад хэвийн хөдөлгөөнд оролцогч түгжирч, хохирдог гэсэн үг.

 

Бас нэг түгээмэл тохиолдол  3 эгнээ бүхий зам дээр бусдад зам тавьж өгөөгүйгээс болоод осол гарахад тухайн замын нэвтрэх урсгал 1-2 эгнээгээр хаагдан ачаалал, түгжрэлийг үүсгэдэг байна.

 

Мөн түгжрэл, ачаалалд нөлөөлж байгаа том шалтгаан нь зогсоолын бус талбайд буюу замын нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулан орхих, эсвэл машин дотроо хэнэг ч үгүй сууж байдаг. Энэ үйлдэл нь тухайн замын нэг эгнээний нэвтрэх чадварыг бүрэн хааж байна гэдгийг ойлгож ухамсарладаггүй. Үүнээс болоод замын нөхцөл байдал өөрчлөгдөн жолооч нар зэргэлдээ эгнээрүү орохдоо бусдыг шахдаг зэрэг үйлдлээс мөргөлдөж маргаан үүсгэдэг. Жолооч нар энэ мэт энгийн бөгөөд амархан зүйлсийг ухамсарлаад сурчихвал зам тээврийн осол, зөрчил, түгжрэл буурах боломжтой.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зоригтой, дорвитой, шийдвэртэй, үр дүнтэй арга хэмжээ авахгүй л бол улам л түгжрэнэ. Түгжрэлд өнгөрөөх цаг улам л нэмэгдэнэ. Одоогийн байдлаар өглөө, орой буюу оргил цагийн үеэр 4-5 буудал газар нийтийн тээвэрт сууснаас 40 минут алхсан нь хурдан болж байна. Монголчуудын ухамсар дээшилж энэ хошуучийн хэлсэн шиг ТА-би-Та гэдэг болно гэдэг үлгэр биз ...
2019-10-13
Зочин:
Жолооч оркуудыг чадваржуулж, жаахан явдаг болгох, ядаж 60 км/цаг хурдтай явж сургах, хүүхнүүдийг жолоо барихыг хоригло тэгээд түгжрэлгүй болно.
2019-10-12
Зочин:
Машиний зогсоолгуй ондор барилгаа болойчээ тэнд 1 р эгнээ энэ зогсоол болоод байна туслах замын 1 р эгнээг чолоолох хэрэгтэй зогсох зогсоолгуй бол машин унахгуй шуу дээ
2019-10-12
Энэ ЗАМЫН Цагдаагийн НӨХДҮҮД ёстой хамаагүй ярих юм аа. Ямарч тооцоо судалгаагүй. Шинжлэх ухаанч биш. ЭНЭ ТҮГЖРЭЛИЙГ АРИЛГАЖ БОЛНО шдээ
2019-10-12
Автомашины татварыг өндөр болгох хэрэгтэй бгаа юмаа. Доод тал нь 30-40 саяд машин авахаар зохицуулахгүй бол ёстой дуртай нь унаж бна. 2. т. Хуучин үзэмжгүй машинуудыг хотын хөдөлгөөнд оролцуулмааргүй бна. 3. т. Төрөөс нэг шийдвэр гаргавал гаргасан шиг гаргах хэрэгтэй. Жишээлбэл торгуулиа төлөөгүй жолоочийг хотын төвөөр явуулахгүй гэчихээд оркууд нь слшиалаар эсэргүүцэнгүүт цуцалж байх жишээний. Явуулахгүй л гээд жаахан бвал төлж л таарна биздээ. Торгуулийг яагаад яс авдаггүй юм бэ. Хэн нь төлөөд хэн нь төлөхгүй явах ёстой гэж. 3 т. Дүрэм зөрчигчид ёстой гаарч бна. Хотын зам дээр ёстой сэлж бна шүү дээ. Давхар эргэхээс эхлээд эгнээ байрын дүрэм энэ хотод байхгүй боллоо. Тэдэнтэй хатуу тэмцэж байж түгжрэл багасна
2019-10-11
Huz:
Tugjreliin gol buruutan ni uye uyeiin hotiin darga nar Suren Chi hol ochij huz zambaraagui gazar olgolt deer ni hotiin tolovlolt hiigdeeguigees l bolj bna ARD tumend buu buruug toh
2019-10-11
иргэн:
Эхлээд буруу хүрдтэй машиныг оруулахыг. 2-3 жилийн дараагаас хөдөлгөөнд оролцохыг хориглох
2019-10-11
umhii solongos huuchin mashin hreglegch bh shib buruu zub hvrdtei bvh mashiniig hori yalgaagui er ni hubiin umchiin hreg alga sots ruugaa ochii zvgeer
Zochin:
10say huntei hotuud yadagiin boloo.Hotiin hamag gazariig zaraad bayjsan ye yeiin hotiin darga nar l buruutai shdee
2019-10-11
зочин:
Хуулиа барь, буруу талдаа рультэй машиныг хорь,, Торгуулийн хэмжээг өшөө нэмэх хэрэгтэй. Бас татварыг нэм,,, Ингээд л удахгүй түгжрээ багасна.
2019-10-11
иргэн:
15-20 жил болсон хуучин машин гаалиар оруулахаа, хотод явуулахаа болиочээ
2019-10-11
Автомашины татварыг нэм.
2019-10-11
Иргэн:
Гадны улсын гологдол эвдэрхий хэмхэрхий аваар осолд орсон машины сэгний цуглуулга оруулахаа больмоор юм.
2019-10-11
chi uuruu gologdol undg l bj taaraa ter gologdol chin busdiig hurungutei blgj hul oruulj huduu oron nutag ruu ayluulj hugjil debshild hubi nemree oruuldgiin mal aa ediin zasag mdeh vv chi
захзах:
Зах наймаа, такси халтуур хийдэг хүмүүс 90 хувь нь
2019-10-11
зочин:
Орц гарцууд аа хаагаад Төв зам руу бүх машинаа чихээд бөглөө үүсгээд байнаа
2019-10-11
зочин:
Урт цагааны уулзвар,бөмбөгөрийн хойд уулзварыг хаасанаас болоод битүү бөглөрөл үүссэн,НЭЭГЭЭЧ ЭЭ
2019-10-11
Зочин:
Бүх орц гарцыг хаасан аас болоод түгжрэл үүсээд байна,гэрлүүгээ ордог гарцыг хааснаас болоод төв замаас гарч чадахгүй тойрч явсаар байна гэж ТВ ээр сэтгүүлч ярьж байсан
2019-10-11
yahaw de hvmvvs umchtei blon bzd ugasaa umchluh erkhiig hvndetgsen niigem bzd tvgjirnvv bn uu irged uursduu mden bzd tvgjirmeergui bol huduu oron nutag uur hot hotoos zaiduu amidrah singolt ni chuluutei shd zaabal tvgjrlee geed uurlah shaltgaan yu bnaa tvgjirmeergui bol alhaa l yab l da mashiniig horih heregtei gj ch bh shig teneg yum yariad bhiin kapitalist niigemd amidarch bgaagaa mdmeer yum
2019-10-11