Минкс хотод Монгол Улсын ЭСЯ-ыг нээнэ
2019-10-11 10:57

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Уг асуудалд өчигдрийн чуулганы хуралдаанаар гишүүд асуулт тавьж, хариулт авч, үг хэлсэн байлаа. Тиймээс өнөөдрийн чуулганы хуралдаанаар санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Минкс хотод Элчин сайдын яам байгуулахыг дэмжлээ. 

 

Дараагаар нь Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эхлэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин