Түрүүлсэн бөхийг 5000 ногооноор шагнана
8 өдөр

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Сахагийн нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн өнөөдөр ОХУ-ын Якутск хотноо эхэлнэ.

 

12 дахь удаагийн тэмцээнд манай улсаас таван тамирчин хүч үзэхээр Якутад очоод байна. Тодруулбал, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн аварга Т.Түвшинтулга, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Н.Золбоо, спортын мастер Б.Төгс, Б.Буд, С.Нямдаваа нар хүч үзэхээр болжээ.

 

24 орны бөхчүүд барилдах тус тэмцээний нийт шагналын сан 130 мянган ам.доллар бөгөөд жин бүрийн аваргуудыг 5000, мөнгөн медальтныг 3000, хүрэл медаль хүртсэн бөхчүүдийг 1000 “ногоон”-оор шагнах юм.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин