Д.Сарангэрэл: Хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлнэ
8 өдөр

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: 

 

-Хавдрын өвчлөлд хамаатан садан нь өртөөгүй Монголын өрх байхгүй байх. Эрт оношлоод эмчлэх гээд явж байгаа нь зүйтэй юм. Зайлшгүй үзлэг оношлогоонд хамрагддаг тогтолцоог яаж бүрдүүлэх вэ? Өнөөдөр Хавдрын эмнэлэг дээрээ л бүх зүйлээ төвлөрүүлээд байх юм. 

 

-Хорт хавдар, тэр дотроо зүрх судасны өвчлөл их гарч байна. ДЭМБ-ын мэдээллээр жилдээ 10 сая хүн хорт хавдраар нас барж байна. Монгол Улсад элэгний хорт хавдар тэргүүлж байна. Хорт хавдрын эрт илрүүлэг чухал. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Нийгмийн даатгал зөвхөн хорт хавдрын илрүүлэг болон бусад төсвийг хариуцдаг учир улсын төсөв дээр оруулж байна. Долоон төрлийн хорт хавдрын эрт илрүүлгийг тусгахаар оруулж байна. Хуулийн төсөлд албадан хамруулах асуудлаа журмаар зохицуулахаар ярьж байна. 

 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: 

 

-Хорт хавдар бол нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. Эхнийх нь зүрх судасны өвчин. 2018 онд хорт хавдрын 6000 гаруй шинэ тохиолдолд бүртгэгдсэн. Хорт хавдраар жилдээ 10 сая хүн нас барж байгаа талаар ДЭМБ-ын судалгаа байна. Хорт хаврдыг эрт илрүүлэх тогтолцоог Монгол Улсад бүрдүүлэх ёстой. Хуулийн гол зорилго  21 аймаг, 9 дүүрэгт хорт хавдрын эрт илрүүлгийн нэгж байгуулах боломжийг бүрдүүлж байна. 2018 оны нэгдүгээр сараас эхлэн олон улсын жишигт нийцүүлэн тухайн насанд тохиолдож болзошгүй 8 төрлийн хорт хавдрыг эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх багцыг хэрэгжүүлж байна. Монгол Улсад хорт хавдрыг элэг тэргүүлж байна. Ходоод, уушги, умайн хүзүү, улайн хоолой хорт хавдар зонхилж байна. 

 

Ийнхүү чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
setguulch avgai ene yam tolgoildog ny buur emgehel ene darvaisan avgai y7 xiix yum ve uxeed duuslaa
2019-10-13
zochin:
Ajilaa ogood zailaa
2019-10-11
зочин:
Хамгийн чухал нь Эрүүл мэндийн салбарыг Мэргэжлийн хүн удирдах явдал юм даа. Сарангэрэл одоо ажлаа өгөөд сонгуульдаа бэлдээч ээ
2019-10-11
zoxin:
эрт илрүүлэх яах вэ хамгийн гол нь эрүүл хүнс шүү дээ хятадаас хүнс. жимс. нарийн ногоо энэ бүгдийг хориглох хэрэгтэй
2019-10-11