Үргүйдэлд хүргэдэг дааврын бэлдмэлийг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
2019-10-11

 

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2019 оны 10-р сарын 05-ны өдөр Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монгол Улсын нэр бүхий иргэдийн нэр дээр ирүүлсэн дайвар ачаанд олон улсад хориотой бодисын жагсаалтад орсон станозолол, тренболон зэрэг эр бэлгийн дааврын бэлдмэл, булчин хөөлгөгч эм, тариа их хэмжээгээр нуун далдалж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.


Эдгээр эр бэлгийн дааврын бэлдмэл нь синтетик аргаар буюу лабораторид гаргаж авсан АНУ-ын Хууль зүйн яамны харьяа Мансууруулах бодистой тэмцэх газраас “Гуравдугаар зэрэглэл”-ийн хориотой бодисын жагсаалтад оруулсан, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бэлдмэл юм.

 

Эдгээр бэлдмэлийн талаар мэдээлэлгүй зарим иргэд, бодибилдинг, фитнессээр хичээллэгчид булчингийн массыг нэмэгдүүлэх, өөх шатаах процессыг хурдасгах зорилгоор худалдан  авч хэрэглэх нь урт хугацаандаа элэг, бөөр, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх, зүрхний дутагдал, үргүйдэлд хүргэх гол эрсдэлт хүчин зүйл болдог гэдгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тогтоож эмчийн заавар, жоргүй худалдаалахын хориглосон бүтээгдэхүүн гэдгийг  ГЕГ-ын Хар тамхины хяналтын албанаас анхаарууллаа.

 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Shuud.mn
Сонин хачин
Оюунбоддын хэрэглэдэг Станозол чинь энэ байна даа.
2019-10-12
Gadniihanii Mongoliig seneeh gesen bodlogiin neg heseg ni ene yaj bna!ene meteer manai tylhatai olon seheeten nar yhej yregdlee enyynd dygnelt hiij baigaa baigyylaga hyn zon bna uu?ali ertnees ebgent arhinaas ehelsen syy dee!!naizyyd aa!!enyynd amin hybian hicheeh hereg bna uu?....
2019-10-11