Ц.Нямдорж: Зуух, яндан, сойлтуур гээд гэрийнхээ асуудлыг хичээнгүйлэн үзэхийг хүсье
10-11

16:40 цаг:

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний асуудлаар Засгийн газар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулж байна.  УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэлсэн үгэндээ:

 

Сайжруулсан түлшний угаарын хийн хордож амиа алдсан хүмүүс дотор нэг гэр бүлийн хоёр хүүхэд өртсөн. Би энэ хоёр хүүхдийн буяны ажилд оролцож, ар гэрийнхэнтэй нь уулзсан. Би энэ үгийг хэлэхдээ агаарын бохирдолтой тэмцэх Засгийн газрын бодлогыг буруутгах гэсэнгүй. Ар гэрийнх нь хүмүүс "яагаад аюулгүй байдлын баталгааг хангаагүй түлшийг тараагаад өгсөн бэ. Энэ чинь химийн зэвсэг өгсөнтэй адил боллоо. Төр, засгийн ажил хариуцсан хүмүүс хариуцлага хүлээхгүй юу. Буруу ажиллагаагаа засъя гэж иргэддээ үгээ хэлэх боломжгүй байгаа юм уу. Өчигдөр дөнгөж хоёр хүүхдээ инээж хөхрөөд явж байхыг харсан залуу эцэг эхийн шок арилаагүй байхад өөрсдийгөө хамгаалах гэж нийтэд ярихын оронд нэг ч гэсэн хүн ирж учирлаж ярьж болоогүй юм уу" гэсэн үгийг хэлж байна гэлээ. Үүнд Шадар сайд Ө.Энхтүвшин:

 

-Үүнд мэргэжилтнүүд тодорхой хариулах хэрэгтэй. Туршаагүй түлшийг яагаад бидэн дээр туршсан бэ гэж хэлээд байна. Мэргэжилтнүүд туршсан гэдгээ хэлээд өгөөч. Бидний яриа хоорондын маргаан болоод байна. Дүгнэлт гараагүй байхад шуугиулаад байгаа хүмүүс байна. Лабораторийн дүгнэлт гарахаар худлаа гээд байгаа улс байна. Өөрөө дүгнэлт гаргачихгүй яасан юм. Засгийн газрыг энэ ажлаасаа ухар, няц гэж шаардаж шахаад байна. 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 

 

-Цагдаагийн чиглэлээр би танилцсан. Муудсан зуухнаас асуудал үүссэн гэсэн нэг гол асуудал байна. Мөн яндангийн асуудал байгаа. Гуравдугаарт, сойлтуур, дөрөвдүгээрт ханан пийшингийн асуудал байна. Мөн тав дахь нь үнсэн дээрээ нэмээд хийсэн байна. Энэ таван үндсэн зүйлийг цагдаагийнхан гаргасан. 

 

Асуудал байгаа учраас асуудал үүсээд байна. Ард иргэдийг өөлөх, зэмлэх зүйлгүй. Дэндүү харамсалтай явдал болсон. Цаашид ийм асуудал гаргахгүй байх тал дээр Засгийн газар ажиллаж байна. Сүүлийн хоёр хоног амиа алдсан зүйл байхгүй, гэхдээ угаартах дуудлага тасрахгүй байна. Би өглөө бүр өдрийн 24 цагийн мэдээллийг авч байгаа. Манай шүүхийн шийдвэрийн байгууллага 27 уурын зуухтай.  Нүүрс түлдэг. Хэд хоног туршиж үзсэн. Утааны хэмжээ 40 хувийн бууралттай байна гэсэн дүгнэлт хийсэн. Монголын лабораториор шинжилгээ хийлгэсэн. Асуудал гараад байсан учир гадаадын лаборатори руу явуулсан. Хариу ирэхээр дүгнэлт гарна. Гэр орныхоо асуудлыг хичээнгүйлэн үзэхийг хүсье.

 

Ц.Даваасүрэн: Шахмал түлш маш хортой гэдэгтэй санал нийлэхгүй байна

 

 

16:10 цаг:

УИХ-ын чуулганы хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний асуудлаар Засгийн газар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулж байна. 

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

 

-Сүүлийн хэдэн хоногуудын огцом хүйтрэлтээр сайжруулсан түлшийг ашигласнаар 214 хүн хордож, 6 хүн амиа алдлаа. Энэ бол сайжруулсан түлшийг ашиглахад гарсан ноцой үр дагавар. Улаанбаатар хотод онцгой нөхцөл байдал үүсээд байна. Хүний амь эрсдлээ гэдэг хамгийн ноцтой үйлдэл. Үүн дээр хэн нэгийг өмгөөлөх хамгаалах шалтгаан биш. Өнөөдөр Улаанбаатарчууд нийтдээ айдастай амьдарч байна. Гэр бүлээрээ амь насаа алдах айдастай байна. Хөгшид, хүүхдүүд үүнд эрсдэж байна. Яагаад Тавантолгойн өндөр илчлэгтэй нүүрсийг сайжруулсан түлшинд сонгосон бэ? Энэ өндөр илчлэгийг гэр хорооллын зуух, пийшинд таарна гэж яаж үзэв. 

 

ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн: 

 

-Шахмал түлш маш хортой гэдэгтэй санал нийлэхгүй байна. Бид шахмал түлшний стандартыг 2014 оноос мөрдөж эхэлсэн. Харамсалтай нь бүтээгдэхүүн гараагүй байсан. Шахмал  түлшний стандартыг сайжруулж гаргаад, боломжийн стандартаар гаргасан. Сайжруулсан түлшний чийглэг Налайх, Багануурын нүүрснээс  2-2.7 дахин бага. Багануурын нүүрстэй харьцуулахад харьцангуй сайн нүүрс. Өчигдөр шөнө -5 градустай хоносон. Дийлэнх айлууд сайжруулсан түлш түлж байгаа. Зуух дэлбэрсэн асуудал гараагүй. Ханан пийшинтэй айлуудад асуудал байгаа. Энэ жил бороо их орсноос болоод ханан пийшингийн яндан бохирдож битүүрсэн. Сайжруулсан түлш удаан шаталттай учир ядангийн халхавчийг хааж болохгүй. Ханан пийшинг манай мэргэжилтнүүд цэвэрлэхэд 2 шуудай нүүрс гарсан байна. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

 

-Зарим нэг хүмүүсийн тархины утааг арилгаж байж бид утааг арилгана гэж хэнийг хэлээд байгаа юм. 159 хүн угаартаад байна. Энэ маазрал биш. Баавгайд хүн бариуллаа гэхэд инээгээд л байсан. Энэ Шадар сайдыг огцруулах хэрэгтэй байна. 159 хүн угаартсан нь асуудал мөн үү. Хэн хариуцлага үүрэх вэ? Энэ түлшийг та нар авчирсан. Бид утаатай тэмцэхгүй гэж суугаагүй. Хүмүүс угаартаад байна. Хэнийг доромжлоод байгаа юм. Олон улсын лабораторийн хариу ирээгүй байхад юун дүгнэлт хэлээд байгаа юм. 

 

ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн:

 

-Угаартсан асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэдэг юм билээ. Өмнөх жилүүдэд ч хүмүүс угаартаж байсан. Тэр үед хэн дуугарч байсан юм. Харин өнөөдөр дуугарч байгаа нь сайн. Бид олон улсын шинжилгээнд явуулсан. Мөн өөрсдийнхөө мэргэжилтнүүдэд итгэх хэрэгтэй. 

 

Ө.Энхтүвшин: Зарим хүний тархи толгойг байгаа утааг арилгах ажлыг пийшин, яндангийн утааг арилгахтай зэрэг хийх хэрэгтэй байна 

 

15:30 цаг:

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын мэдээллийг сонсох юм. Мөн гишүүн С.Бямбацогт сайжруулсан түлшний асуудлаар асуулга тавиад байсан юм. Сүүлийн өдрүүдэд сайжруулсан түлшнээс угаартаж, 6 иргэн амиа алдаж, хордлогын дуудлага ирсээр байгаа юм. Тиймээс сайжруулсан түлшний асуудлаар нухацтай хэлэлцэх саналыг гишүүд тавьсан юм. Шадар сайд Ө.Энхтүвшин сайжруулсан түлшний асуудлаар чуулганы хуралдаанд мэдээлэл хийлээ. 

 

Агаарын бохирдлыг сайжруулсан олон улсын туршлагаас харахад сайжруулсан шахмал түлшийг ашиглажээ. Тиймээс түүхий нүүрсний чанарыг сайжруулах судалгаа, туршилтыг Японд хийсэн байна. Ухаахудагийн нүүрснээс гарсан боловсруулсан түлшнээс шахмал түлш үйлдвэрлэх боломжтойг нотолсон. Ухаахудгийн шахмалт түлшний чанар Багануурынхаас 7 дахин илүү илчлэгтэй гэдгийг тогтоосон. Орчны бохирдлыг судалж, Тавантолгой дахь "Энержи ресус" компанийн нүүрс баяжуулах үйлдвэрийн баяжуулсан нүүрс нь  дэгдэмхий бодис бага, илчлэг өндөртэй, эрчим хүчний түлшинд зориулагдсан боломжийн бүтээгдэхүүн болохыг тогтоосон. 

 

Засгийн газар жилд 700 мянган тонн сайжруулсан түлш үйлвэрлэх хүчин чадалтай "Тавантолгой түлш" ХХК байгуулж, нийслэлийн гэр хорооллынхонд зориулсан шахмал түлш үйлдвэрлэж эхлээд байна. Шахмал түлшийг Ухаахудгийн нүүрс баяжуулах үйлдвэрээс үйлдвэрлэж байна. 

 

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн таван хувьд нь есдүгээр сард, 32 хувь нь 10 дугаар сард, 29 хувь нь 11 дүгээр сард жилийн хэрэгцээинй нүүрсээ худалдан авдаг бол 21 хувь нь хэрэгцээний нүүрсээ жижиглэнгээр авдаг байна. Одоогийн байдлаар зургаан дүүрэгт байрлуулсан 332 борлуулалтын цэгт 66328 тонн шахмал түлш хүргэснээс одоогийн байдлаар 25 мянган тонн нүүрс борлуулаад байна. "Тавантолгой түлш" ХХК 64.1 мянган тонн  түлшийг түгээх ажлыг зохион байгуулж байна. Сайжруулсан нүүрсийг худалдан авах 210 мянган картыг тарааж, хяналт тавин ажиллаж байна. 

 

2019 оны 10 дугаар сарын 3-10-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын улмаас  дуудлага өгсөн 77 өрхийн 169 хүн буюу 73 хүүхэд, 93 насанд хүрсэн хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Энэ өдрүүдэд нийт 6 хүн, үүний дотор бага насны хоёр хүүхэд эрсэдсэн нь туйлын харамсалтай бөгөөд шалтгаан нөхцөлийг тогтоох ёстой гэж үзэж байна. 

Өнөөдрийн өглөөний зургаан цагийн байдлаар 15 өрхийн 32 иргэн угаарын хийн хөнгөн ба хүнд хэлбэрийн хордлогын шинжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ авлаа. Түлшний барьцалдуулагчийн дээжийг авч, хими технологийн хүрээлэнгийн лабораторид шинжилгээ хийлгэж байна. Мөн сайжруулсан шахмал түлшний дээжийг Орос, Хятад, Япон улсад шинжлүүлэхээр явууллаа.Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг айл өрхүүдэд өгч, сэрэмжлүүлж байна.

 

Агаарын  бохирдлыг бууруулах талаар Засгийн газар дээрх ажлыг хийж байна. Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах ажлаасаа ухрахгүй. Харин сүүлийн энэ ажлыг таслан зогсоох гэсэн ил далд санаархал байгааг иргэд хэлж байна. Угаар гэдэг дайсантай хүчийг нэгтгэхэд саад болж байна. Зарим хүний тархи толгойд байгаа утааг арилгаж байж, пийшин яндангийн утааг арилгах ажлыг зэрэгцүүлж хийх хэрэгтэй байна хэмээлээ. Шадар сайд Ө.Энхтүвшингийн мэдээллийн дараагаар гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ийн тохиплдолд ЗГ бүх бүрэлдэхүүнээрээ огцорох нь зүйтэй!!!
2019-10-13
Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгосоор иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, танил тал, садан төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт зэргээр нь биш, харин ажил мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, ёс суртахууны төлөвшил зэргээр нь шилж сонгоод хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, монгол төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ.
2019-10-13
Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгосоор иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, танил тал, садан төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт зэргээр нь биш, харин ажил мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, ёс суртахууны төлөвшил зэргээр нь шилж сонгоод хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, монгол төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ.
2019-10-13
Эрдэмтэн:
Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгосоор иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, танил тал, садан төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт зэргээр нь биш, харин ажил мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, ёс суртахууны төлөвшил зэргээр нь шилж сонгоод хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, монгол төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ.
2019-10-13
зочин:
Сойлтуур Нямдорж. Хууль гэсэн ганцхан монгол үг мэднэ. Бодит амьдрал, бодит үйлдвэрлэлийн талаар ямарч төсөөлөл байхгүй. УИХ бүхэлдээ ийм хүмүүсээс бүрджээ. Тэдэнд шинжлэх ухааны талаар "А" ч байхгүй.
2019-10-13
Хортой түлш бэлдчихээд бурууг нь амиа алдсан хүмүүсрүү бүү чихээч. Нхэл зовлонг үүсгэчихээд өөрсдөөсөө бурууг эрээч. Дэндүү жудаггүй байгаа юм биш үү. Бурхан хилэгнэнэ шүү
2019-10-12
иргэн:
Сайн чанартай нүүрсийг нунтаглаад шавартай хольж, шахаж хэвэнд оруулахаар сайжруулсан түлш болно гээд байх юм. Зүгээр л нунтаглаагүй нүүрс хэвээр нь түлж болдоггүй юм уу. Нүүрсний нөөц багатай орон нүүрснийхээ нунтагыг ашиглах зорилгоор шавар, барьцагдуулаг бодистой хольж, шахаж хэвэнд оруулж түлдэг л юм биш үү.
2019-10-12
irgen:
saijruulsan tylsh geed huzaad baihiin orond oron suuzuudaa barildaa ta nar !!! oorsdoo hulgailj luivardah bolohooroo heden terbumaar ni avaad l baidag,,,hench ergej tolgdoggui…..ter ih mongoor chin byh hyn oron suuzand orj bolohoor l baigaa shdee….. Yamar argaar bayjsan ni medegdehgui mongoliin baychuud geed baigaa hymyyst ulsiin ard tymnii horongoos ZEEL olgohiig byren zogsoo !!!!!!!!!….Ene tor byreldhyyneeree ogzor !!!!!!!!!!!!!!!
2019-10-12
irgen:
saijruulsan tylsh geed huzaad baihiin orond oron suuzuudaa barildaa ta nar !!! oorsdoo hulgailj luivardah bolohooroo heden terbumaar ni avaad l baidag,,,hench ergej tolgdoggui…..ter ih mongoor chin byh hyn oron suuzand orj bolohoor l baigaa shdee….. Yamar argaar bayjsan ni medegdehgui mongoliin baychuud geed baigaa hymyyst ulsiin ard tymnii horongoos ZEEL olgohiig byren zogsoo !!!!!!!!!….Ene tor byreldhyyneeree ogzor !!!!!!!!!!!!!!!
2019-10-12
irgen:
icheechee ta nar !!! yajch bodson irgeded buruu baihgui,,,nasaaraa gal tylj baigaa hymyys…ganz neg udaa bish olon hyn yhej heden zuugaaraa hordood baihad boliochee ta nar heden zuugaaraa galaa tylj umaa yanzalj chadahgui baina gej baihgui shyydee,,,,,,,,ta nar l buruutai !!! oron suuzjuulah, byh ger horoolliig haluun dulaanii shugamtai holboh hugazaa ali hediin ongorson yuch hiij chadahgui toriinhon ta nar duugai zailzgaa, hench songohgui ta nriig 30 jild zuuh yariad suuh bish ondor hogjil yarih zag bolson shdee………..hariuzlagaa hyleezgee !!!!
2019-10-12
Юм хийхгүй байх хэцүү хэлтэй үгтэй.Шинээр ажил хийх үүнээс илүү үг хэлтэй атаа жөтөөтэй адгийн үе бол одоо цаг. Түүхий нүүрсэндээ хордоод,хорт хавдартдаа үе дамжин идэгдээд,утаандаа самуураад сууж байхын хүслэнтэй хүмүүс байна.Сонгуулийн чимээгээр саймширсан олонд хайртай болсон Эрдэнэ,Батэрдэнэ,ТБ Дагва гэсэн явдаг араа нь дууссан буг болсон нөхөд бас байна.
2019-10-12
Ажлын Машин:
Би вээр төрд ажлын машин, робот шиг зүтгэж яваа жирийн ардын хүүхэд. Мэдлэг, боловсрол, хийсэн бүтээснээ дурьдвал энэ хувалзнуудын үр садын дэргэд хэлж, тоолж ч барамгүй гавьяатай хүн. Хуруу хумсаа хуйхлан байж зовж зүдэрч олсон мөнгөөрөө боловсролдоо хөрөнгө оруулалт хийж, төрд 20 гаруй жил ажиллахдаа ёстой л сэтгэлийн дуудлагаар ард түмнийхээ төлөө мэдлэг оюунаа зориулж нэг ч гэсэн зөв шийдвэр гаргуулчих юмсан гэж өдөр шөнөгүй нуруугаа авахуулсан морь шиг зүтгэсээн. Гэвч одоогийн энэ өндөрлөгөөс харахад маш их гуниг харамсал төрж бн. Мэргэжлийн бус дарга нарт юм ойлгуулах гэж адлагдаж, мэдлэг хөдөлмөр шингэсэн бүтээлүүд минь үнэгүйдэж, шударга бусын дарамтанд өчүүхэн бага цалингаар боолчлогдож, гэр бүл үр хүүхэддээ зориулах цаг зав, хайр энэрлээ хугасалсандаа одоо хүртэл харамсаж явдаг. Төрийн албаны хууль журамд оруулсан өөрчлөлт өнгөц харахад шударга мэт боловч ардын хүүхдэд ялааны алуур, авилгачдын хүүхдэд хаалт халхавч л болж бн. 2012 оноос төрийн алба илэрхий самуурсан!
2019-10-11
irgen:
yag ynen,,,darga nar geed baigaa hymyys ni bydyyleg yuch meddeggui, nyd ni gololzoj ashig honjoo harsan ajlaa hiij meddeggui, yag uls, ard tymnii toloo gej boddog hyn baihgui um helj ogohoor , ingemeer tegmeer um , ingej bolohgui yu gevel huuli ni tiim um geed mulguu umnuud buruu huuliach oorchloh chadvargui umnuud baidag um baina lee,,,,hogjiltei ornuudiin irged buruu huuliig ch oorchjilj sanal oruulj zasaj baidag,,,,yooy muugii ni bichvel duusahgui
g:
heden ch jil tuleh yum hichneen ch hun alah yum buun heryyl yryyl barilgajuulbal buh heryyl hardlaga duusna shuu de
2019-10-11
7 хоногийн дараа их хурал дээр яригдаж байдаг засаг бол үнэн том бнаа
2019-10-11
Хүрэлсүх огцор. Одоо болно
2019-10-11
irgen:
shivshigiin nyyrseech shinjilj chadahgui baij eldev torliin shahmalch geh shig hor hiihee zogsooh heregtei shdee…olon hyn allaa shdee !!!!!!!!
2019-10-11