Сэтгэлгээний өөрчлөлт, инновацийн талаарх сургалт үргэлжилж байна
10-11

Төрийн албаны зөвлөл, Монгол Улсад хэрэгжиж буй “MERIT” төсөлтэй хамтран “Төрийн албаны шинэчлэлийг амжилттай удирдаж, сэтгэлгээний өөрчлөлт хийх нь” сэдэвт сургалт, синпозиумыг зохион байгуулж байна.

 

Сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, албан хаагчид болон Сонгуулийн ерөнхий хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Зам тээврийн яамны харьяа Далайн захиргаа зэрэг байгууллагын Ажлын албаны дарга, албан хаагчид оролцож байна. 

 

Сургалт, синпозиумыг Төрийн албаны зөвлөлийн дарга нээж  хэлсэн үгэндээ “Төрийн албанд шинэчлэл хийгдэнэ гэсэн иргэдийн дунд байгаа өндөр давтамжтай хүлээлтэд зөв ажлыг, зөв хүнээр, зөв үр дүнд хүргэн хариу өгөх зорилт тавин ажиллаж байгаа үед энэхүү сургалт, синпозиум болж байна. Бид орчин үеийн нийгэмтэй хөл нийлүүлэн алхахад мэргэжлийн өндөр түвшиний мэдлэг, туршлага бүхий манлайлагчид чухал юм” хэмээн  онцлов. 

 

Харин “MERIT” төслийн захирал Женнифер Адамс хэлэхдээ манлайлал бол харилцаа юм.Төрийн албаны шинэтгэлийн цөм нь манлайлал, манлайлагчдын ур чадвар чухал болохыг онцлон хэллээ. 

 

Энэ удаагийн сургалтын зочин багшаар Канад улсын Төрийн захиргааны институтын Судалгаа, мэдээллийн албаны захирал асан, профессор Андреа Мигоне болон манлайлал, хүний нөөцийн менежментийн чиглэлээр олон улсын сургалтын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Сузанне Паттерсон нар ажиллаж байна.

 

Сургалтаар, “Төрийн албанд өөрчлөлт хийж, инновацыг хөгжүүлэх”, “Манлайллын үндсэн зарчмууд ба чадварлаг баг бүрдүүлэх”, “Шилжилтийн үеийн эрсдлийг удирдах нь”,”Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийг өргөн хүрээнд хийх үр дүнтэй аргууд” зэрэг сэдвийн хүрээнд зохион явуулж байгаа юм.  

 

Дээрх сэдвийн агуулгад: 

 

Инновацийн аргачлал буюу аливааг өөрөө хийх,манлайллын арга барил, байгууллагын гадна, дотноос суралцах чадвар, ажиллагсдын сэтгэлгээ, хандлага, байгууллагын чадавхыг сайжруулах.

 

Өөрчлөлтийн соёл, хувирган өөрчлөх манлайлал, чадварлаг баг бүрдүүлэх, сэтгэлгээний өөрчлөлт хийхэд тулгарах эрсдэлийг удирдах, шинэчлэл өөрчлөлтийн орчин дахь захиргааны харилцаа, ёс зүй зэрэг сонирхолтой илтгэлүүд багтсан бөгөөд сэдвийн дауу оролцогчдын дунд дадлага ажил хийлгэн, хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлт хийн ярицлага өрнүүлж байна.

 

Сургалт үргэлжилж байна. 

Shuud.mn
Сонин хачин