Биатлоны домогт хос Хятадын шигшээг дасгалжуулж эхэллээ
10-14

2022 оны өвлийн олимпийг Бээжин хотдоо зохион байгуулахаар шамдан буй Хятад улсын биатлоны шигшээ багийг Оле Эйнар Бьордален, Дарья Домрачева нар дасгалжуулж байна.

 

 

Олимпийн найман удаагийн аварга Бьорндален Хятадын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байгаа бол түүний гэргий, олимпийн дөрвөн удаагийн аварга Домрачева эмэгтэй багийг хариуцаж байна. “Хятадын багт залуу тамирчид зонхилж байгаа ч ахиж дэвжих хүсэл зорилго ихтэй. Бид есдүгээр сараас эхлэн өөрсдийн туршлагыг тэдэнтэй хуваалцаж, ирэх олимпийн наадамд бэлтгэж байна” хэмээн Бьорндален өгүүлжээ.

 

Тэд тамирчны замналаа ноднин хамт өндөрлүүлж, өөрийн спортыг дэлхийн дахинд түгээн сурталчлах, биатлон болон өвлийн спорт хөгжих боломжтой орнуудад туслахаар хүчин зүтгэж эхэлсэн билээ. Сонирхолтой нь Норвег-Хятад улсын хооронд өвлийн спортын талаар хамтран ажиллах гэрээг 2018 онд байгуулсан ажээ. Нутагтаа болох 2022 оны цагаан олимпод илүү амжилттай оролцох хятадуудын томоохон зорилгынх нь нэг хэсэг ийм байх нь.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин