Зам тээврийн ослоор зургаан хүүхэд бэртжээ
10-14
Гэрэл зургийг MPA.mn

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.10.12-13-ны өдөр нийт 547 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 451-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний 6 хүүхэд байна. Ноцтой зам  тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутаг 2 хүний амь нас хохирсон байна.

 

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -7

 

  • Мөргөлдөх хэлбэрээр -4

 

  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн байна.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 

2019.10.12-ны өдрийн 04:05-ийн орчимд СХД-ийн 15 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, Цамбагаравын урд замд Тоёота Приус маркийн автомашины жолооч, явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон.

 

2019.10.13-ны өдөр 23:30 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг “Баянголын өвөр” гэх газар шороон замд Nissan Vannete маркийн автомашин онхолдож, зорчигч 55 настай, эмэгтэй М нас барсан.

 

2019.10.13-ны өдрийн 23:34 цагийн орчимд СБД-ийн 11 дүгээр хороо Цагдаагийн гудамж “Их тамир-1” тавилга, хаалганы үйлдвэрийн урд замд Toyota prius маркийн автомашины жолооч зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож, ачаа ачиж байсан Hyundai porter маркийн автомашины араас мөргөж жолооч 35 настай, эрэгтэй А нас барсан.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭС:

 

Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах

 

11.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.

 

11.2. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна.

 

11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.

 

11.4. Эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно.

 

11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.

 

11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.

 

“ДУРААРАА БИШЭЭ ДҮРМЭЭРЭЭ” тээврийн хэрэгслийн жолооч та бүхнийг замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин