Угаарын хийнд хордож, долоон хүн амиа алдаад байна
10-14

Нийслэлийн онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас шахмал түлшний хэрэглээний нөхцөл байдлын тухай цаг үеийн мэдээллийг өнөөдөр (2019.10.14) өглөө.

 

 

Мэдээллийн эхэнд угаарын хийнд хордсон дуудлага тасрахгүй байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллээ.

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийнд хордсон 9 өрхийн 26 иргэн яаралтай түргэн тусламжийн төвд ханджээ. Тэдний 15 нь хүүхэд, 11 нь том хүн байв. 15 хүүхдийн нэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

 

Өнөөдөр өглөөний 06 цагийн байдлаар нийт 5 том хүн, 4 хүүхэд хэвтэн эмчлүүлж буй юм. Энэ хугацаанд угаарын хийн хордлогоор долоон хүн амь насаа алдаад байна.

 

2019 оны 10 дугаар сарын 3-14 хүртэлх хугацаанд угаарын хийнд хордлогын 138 удаагийн дуудлагаар 293 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлжээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин