Улаанбаатар хот руу нүүрс оруулахыг завджээ
10-14

Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-аас хэрэгжиж буй. Хүйтний улирал ирсэнтэй холбогдуулан иргэд хот руу түүхий нүүрс оруулахыг завдсан тохиолдлууд цөөнгүй гарч байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байна.

 

Энэ сарын 12-нд суудлын автомашинд 10 шуудай нүүрс тээвэрлэсэн үйлдлийг илрүүлж, буцаасан байна. Мөн өчигдөр 13 шуудай нүүрсийг илрүүлж, буцаажээ.

 

Зөрчлийн хуулиар нийслэл рүү түүхий нүүрс оруулсан тохиолдолд иргэнийг 300 мянга, аж нэгж байгууллагыг 3 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай юм.

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Bulgaa:
Ene saijruulsan tvlsh tvlhed mash hetsvv bn odor bvr tvlehvv yahuu gej bodoh ymaa joohon hvvhedvvdee horduulaad alchmaargui l bn da bs holdooj vhvvlchmeergui bh ymda.. Tvlhed vnheer tolgoi mash ih owodj bn galaa tvleed l gal dvrelzej asaad l tolgoi owdoj ihelj bn her udaan tolgoi owdoj yawah ym boldoo... Urdan tvvhii nvvrsee tvleed bolood bolgood l amidraad bsn odoo ygaad tvleed amidarj bolohgui gej zarim neg omoorood bga hvmvvs oorsdoo tawan tolgoi doo ajildag bolood omoorood bh shig bn oorsdoo tvldegui ym bhda bvgd l bairand amidardag hvmvvs ymuu ali neg hamaatan sadan torol chin hordoj vheheer oilgoh bhdaa... Ygd iim teng tvlsh heregleed bgn ym bvh ard tvmnees hoich vevvdee alj bj sanaan amarah hvmvvs ymuu... Odor bvhen aidastai bn
2019-10-17
Зочин:
Энэ өвөл хичнээн хүн үхүүлж бас хэдэн төгрөгний ашиг олсоныхоо дараа ард түмнээ дээрэлхэхээ болих юм бэ???
2019-10-17
маш зѳв
2019-10-17
хуулийг сайн мөрдүүлж ажиллаарай. 1 сая 500 мянган хүн хэдэн арван жил угаартаж өнөөдрийн 5, 6, 7 хүн үхэх биш хэдэн зуу, хэдэн мянгаараа уушигний хавдраар үхэхийг мэдэхгүй шүү. иймд сайжруулсан түлшийг жадлан эсэргүүцэж түүхий нүүрс хулгайгаар оруулж ирж байгаа, түүний ард амин хувийн өчүүхэн эрх ашгаа олон түмнийх мэтээр турхиран суугаа хүмүүсийг илрүүлэн шийтгэх хэрэгтэй. бид утаагүй, эрүүл уушигтай, эрүүл монгол хүмүүс амьдармаар байна
2019-10-15
зөв шударга хэлж
хуулийн болон сайжруулсан түлшний талаар мэдээлэл ерөөсөө өгөхгүй юм. тэрнээс хийж байгаа ажил нь зөв шүү