Шинэ гүүрийн буцах эргэлтийг нээлээ
10-14

Нарны зам дээгүүр Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн зам барилгын ажлыг амжилттай хэрэгжүүлж эхний ээлжийн буюу 477 у/м, 4 эгнээ зорчих хэсэг бүхий үндсэн гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг 2019 оны 09-р сарын 16-ны өдөр нээсэн.

 

 

Монгол Улсад шинэ дэвшилтэт техник, технологи шингэсэн олон төвшний огтлолцол бүхий төслийн U turn буюу буцах эргэлтийг замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Тухайн эргэлтийн зам барилгын ажил бүрэн дуусаагүй бөгөөд ирэх жил үргэлжлэн хийгдэх болно.


Иргэд жолооч та бүхэн тухайн замаар зорчихдоо тэмдэг тэмдэглэгээний дагуу анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу.

 

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин
Гандийгийн гудамж чинь гахчихлаа
2019-10-16
балт:
санаа нь зөв. харин замын хийц, чанар нь ч дээ. бас нэг борвины баас л болсон байна лээ, ирэх хаврыг үзэж чадах уу тэр ю тойрог
2019-10-15