Өмнөговь аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
10-14

 

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн “Хайлаастын энгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т, 2019.10.13-ны өдрийн 04:07 цагт 4.3 магнитут хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ООГХ-с цахим шуудангаар Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын малчдаас тодруулаад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэжээ.

Shuud.mn
Сонин хачин