Өндрөөс үсрэх гэж байсан согтуу эмэгтэйг аварчээ
10-14
Гэрэл зургийг MPA.mn

 

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлох зорилгоор өндрөөс үсрэх гэж байсан эмэгтэйг Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд буулгажээ.

 

Тодруулбал Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах Хангай хотхоны 8 давхраас тус дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн С /50 настай, эмэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ үсрэх гээд байна гэсэн дуудлага 2019.10.12-ны өдрийн 22:34 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6,5 км замыг туулан 22:46 цагт очиход иргэн С-г тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид ярилцлага хийн аюулгүй газарт буулгасан байсан байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин