БНХАУ-аас импортлох 1200 цахилгаан автобус хэний шахаа вэ
10-14

"City public transport corporation" гэх компани БНХАУ-аас 1200 цахилгаан автобус оруулж ирэхээр төсөл боловсруулж, БОАЖЯ-ны дэмжлэгийг авчээ. Тус компани нэг нь 711.1 сая төгрөгийн үнэ бүхий нийтдээ 854 тэрбум төгрөгийн өртөгтэй 1200 цахилгаан автобус оруулж ирэх аж. Энэ худалдан авалтыг эсэргүүцэж, өнөөдөр (2019.10.14) Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

 

 

Засгийн газраас 2019 оны Эх оронч худалдан авалтын жил болгон зарласан. Гэтэл монгол инженерүүдийн эх орондоо угсарсан цахилгаан автобусууд үйлчилгээнд гарч чадахгүй, бүтэн жил гаражиндаа моралын элэгдэлд орон “хэвтэж” байгааг тус зөвлөлийнхөн хэлж байна.

 

Монгол инженерүүдийн угсарсан автобус 510 сая төгрөгийн өртөгтэй аж. Гэтэл үүнээс 200-аад сая төгрөгөөр илүү үнэтэй автобусыг БНХАУ-аас оруулж ирэх нь хэний эрх ашиг вэ? Эх орны үйлдвэрлэлээс татгалзаж, урд хөршөөс автобус импортолвол дундаас нь 240 тэрбум төгрөгийн ашиг унах тооцоог ч Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс хийсэн байна.

 

"City public transport corporation" компани автобусуудыг концессоор оруулж ирэхээр ярьж буй аж. Гэтэл энэ концесс нь төсөвт дарамт болох өр нэмэгдэнэ гэдгийг "Монгол машин индустриал" ХХК-ийн инженер М.Гэрэлчулуун хэллээ

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
монголд угсарсан автобус гэж ямар чанартай байх билээ бодоочдээ. чанарын шаардлага хангасан тусгай үйлдвэрт нь бүтээгдэж үйлдвэрлэгдсэн цахилгаан автобус ямар байх уу хэдэн төмөр гагнаж лист төмөрөөр будаж халхасан юмаа яаж үйлдвэрлэл гэж гээд байгаа юм бэ
2019-10-15
ZOCHIN:
ER N BOL MONGOL HUNII HULS HUCH ORSON AVTOBUS AA DEMJIH N ZOV.UCHIR N MUUGAA SAIJRUULAAD L SHINECHILJIIJ SAIJRAHAAS SHUUD AMJILTAND HURSEN HEN BGAA YM BE.MONGOL HUMUUSEE ,INJENERUUDEE DEMJIH N MASH ZUV.ZASAJ YNZALSAN CH NEG MONGOL L AJILLANA.DAGADAAD OLON AJLIIN BAIR MONGOL HUN L AJILTAI BOLNO...
2019-10-14
Монголд үйлдвэрлэсэн автобус бус, гадаадын хогийн хэлхээ цуглуулга гэвэл үнэнд нийцнэ
2019-10-14
zochin:
ta nariin ugsarsan abtobu ybdagui d sh dee. ediin zasgiin asar ikh aldagdaltai shu.
2019-10-14
лХ:
МОНГОЛ ИНЖЕНЕРИЙН УГСАРСАН АВТОБУС ЯВДАГГҮЙ БАЙНГА ЭВДЭРЧ БАЙДАГ ТУХАЙ МЭДЭХ НЭГ НЬ МЭДНЭЭ МОНГОЛД Ч БИШ ХЯТАД Ч БИШ ОРОС БИШ ЯПОН СОЛОНГОС ГЭЖ ЯРЬВАЛ ЗӨВ
2019-10-14
ds:
Shahmal tulsh .shahaanii humuus hiigeed l bjdee deerees n bas 10 huviinhan bn . ingeed uls oron jiriin irged maani yaj hugjih geed bn???
2019-10-14
Монгол:
Монгол автобус гэж ямар юмны хятадаас бүхэл юм нь ирнэ биз дэ
zailaa lalaruud
2019-10-14