Самбо бөхийн телевизтэй болжээ
10-15

 

Олон улсын самбо бөхийн холбоо (FIAS) бие даасан телевизийн сувагтай боллоо. Ингэснээр самбо бөхийн олон улсын хэмжээний томоохон тэмцээнийг онлайнаар шууд хүлээн авч үзэх боломжтой болж байгаа юм. FIAS эхлээд энэ оны зургаадугаар сард Беларусь улсын Минск хотод зохион байгуулагдсан Европийн II наадмын самбо бөхийн тэмцээнийг туршилтаар үзүүлсэн бол улмаар Узбекистан улсад зохион байгуулагдсан өсвөр үе, залуучуудын ДАШТ-ийг албан ёсоор онлайнаар шууд дамжуулаад байна.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин