УИХ-ын дарга Г.Занданшатар олон улсаас дэмжлэг хүслээ
2019-10-15

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын (FATF) ээлжит хурлаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулах, эсэх асуудлыг хэлэлцэх гэж буйтай холбоотойгоор Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагуудын зарим төлөөлөгчидтэй өнөөдөр (2019.10.14) уулзлаа.

 

 

ФАТФ-ын ээлжит хурал аравдугаар сарын 15-нд Парис хотноо болох юм.

 

Уулзалтаар үүссэн нөхцөл байдал болон Монгол Улсаас ФАТФ-ын шаардлагыг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар танилцуулж, сонирхсон асуултад нь хариуллаа.

 

Уулзалтад АНУ, ХБНГУ, БНХАУ, Япон, Австрали, Франц Улс, Европын холбоо, Турк, БНСУ, Их Британи, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, Элчин сайдын хэргийг түр хамаарагч нар болон Дэлхийн банкны суурин төлөөлөгч оролцов.  

 

 

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтад хүрэлцэн ирсэн дипломат төлөөлөгчдийн газрын болон олон улсын байгууллагын тэргүүн нарт талархал илэрхийлээд, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын манайд тавьсан шаардлага, тэдгээрийг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан болон авсан арга хэмжээний талаар танилцуулж, энэ талаар ФАТФ-ын ерөнхийлөгч, ноён Сянмин Лью-д парламентын тэргүүний хувиар албан бичиг илгээснээ мэдээллээ.

 

Түүнчлэн маргааш болох ФАТФ-ын хурлаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулахгүй байх талаар холбогдох шугамаар хандаж, чин сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлэхийг тэдэнд хандан хүссэн юм.

 

Тэрбээр ФАТФ-аас ирүүлсэн зөвлөмжийн 40 шалгуур үзүүлэлтээс Монгол Улс 36-гийнх нь шаардлагыг хангаж, 4 асуудлаар эргэж тайлагнах зөвлөмж хүлээн аваад байгаа бөгөөд хэрвээ Монгол Улс “саарал жагсаалт”-д орвол гадаадын хөрөнгө оруулалт багасах, гадаад худалдааны хэмжээ буурах, олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаад мөнгөн гүйлгээ саатах зэрэг эрсдэл үүсэж, үр дүнд нь өсөн нэмэгдэж буй эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтоход хүрэх тул Монгол оронд өрнөсөн ардчилсан шинэтгэл, төр засгаас хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлогыг байнга дэмжиж байдаг Та бүхний хүчин чармайлт, туслалцаа нэн чухал байна гэлээ.

 

 

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаар аравдугаар сарын 10-ны өдөр Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийг хэлэлцэн баталснаас гадна үүнээс өмнө Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиудыг батлан хэрэгжүүлж байгааг дурдлаа.

 

Уулзалтад оролцсон Элчин сайд Траян Лауренцю Христеа (Европын холбоо), Масато Такаока (Япон,) Дэйв Воусен (Австрали,), Ёорн Розенберг (ХБНГУ),  Филипп Мерлин (Франц), Майкл Клечески (АНУ) болон Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев нар “саарал жагсаалт”-д орохоос сэргийлэх, ФАТФ-ын шалгуур үзүүлэлтийг хангах талаар анхаарах асуудлууд, эрсдэлийг бууруулах арга замын талаар санал бодлоо хэлж, энэ асуудлаар Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжиж буйгаа илэрхийллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Unen:
Zandan dargaa tani sayhan tusgaigiin albiig daguulj ochij haaj booson gadni hurungu oruulaltiig hyazgaarlahaar iim yum boldog bhku yu daa. Odoo tegeed guij tenegteed yah vee de
2019-10-18
Зочин:
Ямар ичдэггүй xүмүүс гэxээр ийм байдаг байна үнэндээ xэлэx үг алга
2019-10-18
Үнэн:
Санжийн Баяр гэж хүн их гай тарьлаа да.. Хар толгойгоороо хариуцна гэж солиорч байсан да..
2019-10-17
hmm:
Naad lhavgasuren chin минт барыг сандуйд 60 саяар гэрээ хийсэн лхавгадоржийн ах шүүдээ. Наадах чинь мие, сандуйгын гар хөл наад засгын чинь ажлыг унагаах зорилготой хулгайч эхлээд наадахаа зайлуул.60тэрбумыхан хэцүү шүү, дүү лхавгадорж нь миниыг нураана гэж май шүү , засаг унахуу минт унахуу гэвэл засаг нь хэврэг гээд яриад сууж байсан уур хүрмээр онгироо өвөө
2019-10-17
зочин:
2015 онд баталсан эдийн засгийн өршөөлийн хууль,дээр нь ханаж цадахаа мэддэггүй төрийн эрхэнд гарсан хулгайч нарын балаг энэ дээ
2019-10-17
moonoo:
harin hurdan oruulaarai huvhai hulgaich n
2019-10-17
Hhbank d mungu heblej erdenet 49hubiig hulgaisan hulgaichidaa barij shalga hurts zoljargal jenko sahal elbeg gesen mafiig ustgaj baij mongoloo abch uld
2019-10-17
ханаж цадахаа мэдэхээ байсан торийн агуу их авилгалын ур дун энэ!!!
2019-10-17
Хурдан ороосой:
Авлигалд идэгдсэн манай улсыг хурдан саарал жагсаалтандаа оруулаарай, Авлигачдын толгой гэдгэр, ард түмэн бөгтөр болоод байна, Энэ бүхэнд шүүх буруутай
2019-10-15
moonoo:
harin hurdan oruulaarai huvhai hulgaich n
ХЭРВЭЭ энэ жагсаалтад орчуул наад зах нь л Европ болон Со д буй хэдээсээ хэдэн дойлуураа авч чадахгүйд хүрнэ шүү эмээ өвөө нар минэээ... өнөөдрийн яага түмпэн саванд хууртаж битгий ирээдүйгээ худалдаад байгаачээ та нарын Соц үеийн тэр сайхан МАХН МАН эд нар биш шүү дээ үр ач зээгийхээ ирээдүйг бодож сонголтоо хийгээчээ
2019-10-15
зочин:
2015 онд баталсан эдийн засгийн өршөөлийн хууль,дээр нь ханаж цадахаа мэддэггүй төрийн эрхэнд гарсан хулгайч нарын балаг энэ дээ
Үнэн үг:
Улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоо бузартаад болохоо байсныг ард иргэд сануулж шүүмжлээд мөн ч удаж байна. Одоо гадаад ертөнц сануулж шахаад эхэллээ. Цочироо авдгүй олигархи бүлэглэл үнэнд гүйцэгдэж, золиосонд нь эх орны хувь заяа хөөрхий болно доо.
2019-10-15
ХҮК-ИЙН ХУРЦ СЭЛЭМ ХАЙЧАА ВЭ? ОДОО ЭНЭ ЭВЭР ТУУРАЙТНУУДАА ТАС ЦАВЧААЧ ЭЭ. ЦААНА ЧИНЬ БАЛАРЛАА Ш ДЭЭ. АВИЛГАЧИД, ОФШОРЧДОО ЯЛЛААЧ. ХАА БАЙНА НӨГӨӨ ШУДАРГА ЁС ГЭЭД БАЙСАН. ОДОО ТЭГЭЭД СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРООД НӨГӨӨ ГАХАЙНУУД НЬ БҮГД ГАДАГШАА ГАРААД ЗУГАТААЛАА
2019-10-15
иргэн:
Шударга ёс тогтоо. ТАРВАГА-ыг шоронд хий. Худлаа попрохоо зогсоо.
2019-10-15