Монголын хувь заяаг өнөөдөр шийднэ
2019-10-15

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын ээлжит хурал аравдугаар сарын 15 буюу өнөөдөр Парис хотноо болно. Тус хуралдаанаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм. 

 

ФАТФ-аас манай улсад дараах дөрвөн даалгаварыг өгсөн. Энэ дөрвөн чиглэлээр Монгол Улс үнэлгээ авч чадвал “саарал жагсаалт”-д орохгүй аврагдана.

 

1. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах;

2. Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргасан байх;

3. Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хөрөнгө хураан авах үйл ажиллагааг сайжруулах;

4. Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх үйлдлийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах гэсэн чиглэлтэй байна.

 

Харин ФАТФ хангалтгүй гэсэн үнэлгээ өгвөл энэ удаа Монгол Улс “саарал жагсаалт”-д ногоон гэрлээр орно. Учир нь манай улс хоёр жилийн өмнөөс эхлэн ФАТФ-аас хангалтгүй үнэлгээ авч, ахицгүй ажилласан улсын нэг болоод буй юм. “Саарал жагсаалт”-д орвол 

 

-Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах

-Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах

-Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах

-Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх

-Улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүснэ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
эдийн засгыг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог
2019-10-15
дэлхийн банк валютын сан хоёр эдийн засгын алуурчидтай хамтардаг
2019-10-15
уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог эдийн засаг яаг үүнтэй адил байдаг
2019-10-15
Хүрэлсүх дараагийн зоригтой алхамаа хийж 30 жил шимсэн аварга шимэгчдээс үүрд салах, ингээгүй цагт хэдэн тэрбум дойлуур байгаад ч ёроолгүй савмэт тийрэнгүүдийн хувийн данс руу урсана
2019-10-15
ШУДАРГА:
ЭХ ОРНОО ТОНОН ДЭЭРЭМДЭЖ АРД ИРГЭДЭЭ ХЭТЭРХИЙ ИХ ЭЛЭГ БАРЬСАНЫ ГАЙ , УХААНГҮЙ НОЁДТОЙ УНХИАГҮЙ АЛБАДТАЙ ТӨР ИНГЭХЭЭС ЯАХАВ ,,,МАН ҮНЭНДЭЭ ЗАСАГЛАЛЫН ХУВЬД БҮРЭН ДАМПУУРСАН ШҮҮ ДЭЭ,,, ОДОО ТАР ТАР,,ИХ Л ГАЙ БОЛЖ БАЙНА ДАА УЛСЫН ХӨГЖИЛД ,,,
2019-10-15