Дахин нэг лам бусдын гарт амиа алджээ


Лам нар архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Налайх дүүрэгт дахин нэг лам хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал тус дүүргийн 3 хороонд оршин суух хаягтай 48 настай Б нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 2 хороонд оршин суух хаягтай 46 настай Г-г мэсээр гэмтээж, амь насыг нь хөнөөжээ.
Талийгаач нь шашины үйл хэргээр тус дүүрэгт ажиллах хугацаандаа ийнхүү бусдын гарт амиа алдсан байна.
Цагдаагийн алба хаагчид хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ