С.Амарсайхан: 10 000 айлын орон сууцны хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон
10-15

НОСК-иас Буянт-Ухаа 2 хорооллын 972 айлын орон сууцыг түрээслүүлэхээр сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан билээ. Тус сонгон шалгаруулалтад тэнцсэн айл өрхүүдэд орон сууцны батламж гардуулах арга хэмжээ өнөөдөр( 2019.10.15) Сүхбаатарын талбайд боллоо. Ингэснээр иргэд орон сууцандаа орох боломжтой болж буй юм.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой тохиож байна. Энэ ойг бүтээлчээр тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ бүтээлч ажлуудын нэг нь өнөөдрийн энэ арга хэмжээ. Иргэддээ үлдэцтэй, амьдралд нь тус нэмэртэй, хотын хөгжлийг тодорхойлохуйц эргээд нийтээрээ үр дүнг нь үзэх ажлуудыг хийж байна.

 

 

Бид 2020 онд 10 000 айлын орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг эхлүүлэх судалгаа тооцоог хийж, газрыг нь бэлэн болгож, дэд бүтцийг нь татаж, санхүүжилтийг нь УИХ баталсан. Орлогод нийцсэн гэдэг нь хямд өртөгтэй, чанаргүй байна гэсэн үг биш. Харин барьцаалах хөрөнгөгүй, урьдчилгаа төлбөрийн боломжгүй иргэд орон сууцанд ордог, өмчилдөг боломжийг бий болгоно.  Бас түрээслээд амьдрах боломжтой" гэдгийг хэллээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин