Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо
10-15

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга шинээр баригдаж өнөөдөр нээлтээ хийлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин баригдсан тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь 150 хүүхдийн хүчин чадалтай, цэцэрлэгийн хуучин барилга 140 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 12 бүлэг, 44 багш, ажилтантай, 410 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна.

 

Хуучин барилга 1957 онд анх баригдсан, одоогийн өргөтгөлийн барилгыг Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 1,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Хорго групп” ХХК барьж гүйцэтгэсэн.ХУД-ийн 1 дүгээр хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 540 хүүхэд байдаг.Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Байгальмаа, нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, ХУД-ийн Засаг даргын орлогч н.Батсайхан, ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.

Shuud.mn
Сонин хачин