Тува, Монгол хамтран УЦС-ын асуудлыг хэлэлцэнэ
2019-10-16

 

Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол энэ сарын сүүлээр Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзан, тээвэр, эрчим хүчний салбарын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн талаар Вести мэдээллээ.

Кара-оол сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ "Бид Монголоор дамжуулан Хятад руу хүрэх Курагино-Кызыл төмөр замыг үргэлжлүүлэн барих талаар хэлэлцэнэ" хэмээн онцолжээ.

 

Шолбан Кара-оолын өгүүлснээр тэрбээр Монголын ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хоёр орны хоорондын эрчим хүчний гүүрийн сэдвээр мөн ярилцах гэнэ.

 

"Саяно-Шушенскийн усан цахилгаан станцаас Монголын баруун бүс рүү эрчим хүч илгээх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар ярилцана. Манай улсын хувьд энэ арга хэмжээ нь тариф буурах, ард иргэдэд хөнгөлөлттэй эрчим хүч нийлүүлэх боломжийг хангах юм" хэмээн Тувагийн тэргүүн онцолсон байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "Оросын төмөр зам" энэ онд багтаан Кызыл-Курагино төмөр замыг барих ажлыг эхлүүлэх бөгөөд энэ төмөр зам нь Элегестийн нүүрсний орд газрыг Транссибирийн замтай холбох аж. 

Төмөр замыг ойролцоогоор 5 жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн байна. 

 

Энд дуулгахад, 2018 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Засгийн газар дээрх төмөр замыг барих концессын хэлэлцээр байгуулах тухай захирамж гаргасан юм. Концессын гэрээгээр Оросын төмөр зам компани барьж гүйцэтгэх бөгөөд шинэ зам 410 км урттай байх аж. 

 

Монгол улс Эрдэнэтээс ОХУ-тай залгах хилээс 180 км зайд орших Овоот хүртэл 547 км шинэ төмөр зам барихаар төлөвлөж байгаа бөгөөд үүнийг Монгол-Оросын хил дээрх Арц-Суурь өртөөгөөр дамжуулан Кызыл хүргэж магадгүй талаар Вести мэдээлсэн байна. Энэ хэсгийн урт нь 215 км, Кызыл-Курагино төмөр зам руу хүрэх гарцыг нээх аж.  

 

Дорнод чиглэл дэх Эрдэнэт өртөөнөөс гарсан төмөр зам нь "төвийн хэсэг" буюу Сүхбаатар-Сайншанд-Замын-Үүдийг холбосон замтай холбогддог бөгөөд одоо шинэчлэл хийж байгаа, энэ нь ОХУ-аас БНХАУ, Энэтхэг, Пакистан, бүс нутгийн бусад орнууд руу транзит тээвэр хөгжүүлэх боломжийг олгоно гэж Вести мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hoit nutgaa baigalyn ongon torhooron uldeez orosynbiznesiig oruulahgui baihyg bodlogoo bolovsruulah heregtei ter SB-Zamyn uudiig l saizruulz bolovsrongui bolgoh tuunees manai nutgaar dairz janz buriin hooloi tumur zamyg buu jari
2019-10-16
Zochin:
Shovinist Orosuud Mongold yamarch ashiggui hereggui uls shuu! Egiin golyn tsahilgaan stantsiig gatsaagaad ursdiin erchim huchee $ -aar zaraad suuj bna! Odoo davarj bur mongoloor dariulj nuursee Khyatad ruu zarah gene! Jencogiin hiij bgaa ajil
2019-10-16
Hutsaad bgaach, muu umhii orosuud
2019-10-16