09.00 цагт: Дэлхийн Байгаль орчны боловсролын сангийн гишүүн Байгаль орчны мэдээлэл сургалтын төвөөс зохион байгуулж буй “Эко сургууль хөлбөр”-ийн үндэсний V чуулган өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд эхэлнэ.
09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн байранд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нөхөн олговрын хэмжээг тэгш бус ялгаатай тогтоосон, хорих ял эдэлж байхдаа нас барсан хэлмэгдэгчийг цаазалсантай адилтган үзэхгүйгээр нөхөх олговрыг бага хэмжээтэй хуульчилсан, мөн хэлмэгдэгчийн ач, зээ, түүний шууд асрамжид байсан хүнийг нөхөх олговор авах этгээдэд нэрлэн заагаагүй нь Үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байна гэсэн нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэнэ.
10.00 цагт: Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НОБГ МХГ ЭМГ АБТГ хамтран сайжруулсан шахмал түлштэй холбогдуулан цаг үеийн мэдээллийг хийнэ.
11.00 цагт: Захирагчийн ажлын алба, МХЕГ, Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын хэлтэс хамтран худалдаа үйлдвэр үйлчилгээний газруудын талаар мэдээллийг хийнэ. Холбогдох утас 11-325044
11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Хөдөлмөрийн үндэсний намаас Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Сүхбаатарын талбайд “Дэлхийн хүнсний өдөр”-т зориулсан хүнс үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа эхэлнэ.
11:00 цагт: Монголын үндэсний музейд Монгол, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Найрамдал, хамтын ажиллагаа-Соёлын дурсгалууд” үзэсгэлэнгийн нээлт болно.
11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд Нийслэлийн 1-р дунд сургуулийн захирлын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тус сургуулийн эцэг эхийн холбоо, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, олон улсын зах зээлд экспортлох болон бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх "Үндэсний чанарын чуулган" зохион байгуулах талаар МҮХАҮТ, Стандарт хэмжилзүйн газар хамтран мэдээлэл хийнэ.
Уншиж байна |