Гашуунсухайт боомтоор БНХАУ-руу зорчих шинэ чиглэл нээгдлээ
10-16

 

Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Автотээврийн төлөөлөгчдийн 2018 оны 32 дахь удаагийн ээлжит уулзалтаар хэлэлцэн тохиролцсоны дагуу “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо.


Тээвэрлэлтийг Монголын талаас “Жи Би Монгол транс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юун” ХХК-ууд гүйцэтгэнэ. Үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тарифыг танилцуулж байна.


Цагийн хуваарь:
 

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 08:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.

 

БНХАУ-ын Халиут балгасаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 07:20 цагт тогтмол гүйцэтгэнэ.

 

Тээвэрлэлтийн зай: 275км

 

Тээвэрлэлтийн хугацаа: 06:40 минут

 

Хөдлөх цэг:
 

Монголын талаас :Өмнөговь аймгийн Ханбогд сум

 

Хятадын талаас: Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас

 

Тариф:


Монголын талаас: Том хүн 48,000₮ Хүүхэд 24,000₮

 

Хятадын талаас: Том хүн 120 юань Хүүхэд 60 юань

Shuud.mn
Сонин хачин