Монгол улс БНАСАУ-ын иргэдийг албадан гаргасан уу?
10-16

Монгол улс FATF /мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээнүүдийг боловсруулах бүлэг/ -ын "саарал жагсаалт"-д орохоос эмээж, тус улсын нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч байсан БНАСАУ-ын иргэдийг ердөө хэдхэн хоногийн дотор шуурхайлан нутаг буцаасан талаар mongolnow.com мэдээлжээ. 

"2016 оноос эхлэн олон улсын байгууллагуудын зүгээс Монгол улсад хандан Хойд Солонгосын ажилчдыг гаргахыг шаардаж байсан ч энэ улсад БНАСАУ-ын олон иргэн барилга, оёдлын үйлдвэрүүдэд ажилласан хэвээр байсан юм. Монголын олигархиуд тэдний хөдөлмөрийг нэг их үнэлэлгүй, сард ойролцоогоор 100 доллар төлдөг байв. Албан ёсны мэдээллээр, Монгол улсад зоогийн газар, эмнэлэг, урлан зэргийг ажилуулдаг БНАСАУ-ын 160 бизнесмен бүртгэлтэй байдаг аж" хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. 

 

Энд дуулгахад, Хойд Солонгос удаа дараа цөмийн болон пуужингийн туршилт хийсэнтэй холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2017 оны 12 дугаар сард БНАСАУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ чангатгаж байсан юм.

 

Ингэснээр БНАСАУ-аас ажиллах хүч экспортлохыг хориглосон.2017 оны байдлаар Орос, Хятад, Монгол зэрэг орнуудад хойд солонгосчууд олноор ажиллаж байгаа гэсэн мэдээлэл гарсан бөгөөд дээрх хоригийн дараа Орос улс БНАСАУ-ын иргэдийг олноор нь нутгаасаа гаргаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хойд Солонгост амьдрал муу байгааш дээ иймд, албадан гаргах хэрэггүй байсан юм
2019-10-16