Б.Амархүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
10-16
Гэрэл зургийг MPA.mn

 

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг өөрийн эзэмшлийн автомашиндаа мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь саатуулсан.

 

Улмаар түүнийг  ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р ангид  30 хоногийн хугацаатайгаар цагдан хориод байв.

 

Түүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

 

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Шүүх хуралдааны тов хараахан гараагүй байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mal bsan bol nidalgaand yav.lval nuhur shorond hurdan yavlah tun hiisen uildlee gemechtel shorond hataa tegj l buzruud.s salna
2019-10-16