Нидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ 
2019-10-16

 

Нидерландын цагдаа нар алслагдсан фермээс есөн жилийн туршид “ертөнцийн төгсгөл”-ийг хүлээн нийгмээс бүрэн тусгаарлагдан амьдарч байсан  зургаан хүүхдийг эцгийнх нь хамт олжээ. Энэ гэр бүлийн том хүү тосгоны шар айрагны газарт ирж тусламж хүссэний дараа тэдний талаар цагдаагийнхан олж мэдсэн байна. 


Уушийн газрын эзэн RTV  сувагт мэдээлэл өгөхдөө, залуу орж ирээд таван аяга шар айраг захиалж уусан, урт үстэй, бохирдсон сахалтай байсан бөгөөд хуучин хувцас өмссөн, “яг л хүүхэд шиг” ярьж байсан гэнэ. Залуу есөн жил газар дээр гарч ирээгүй, түүний ирсэн фермд таван ах дүү нь үлдсэн, цаашид тэнд амьдрах хүсэлгүй байгаагаа хэлжээ. 


Энэ мэдээллийн дараа цагдаагийнхан фермд нэгжлэг хийн, унтлагийн өрөөнд байх шүүгээний араас хонгил руу буух шат олсон байна. Хонгилд хэвтэрт орсон эр, 16-25 насны хүүхдүүд нь байсан бөгөөд тэд албан ёсоор ямар ч бүртгэлгүй байсан гэнэ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, хүүхдүүдийн ээж энэ тосгонд ирэхээс өмнө нас барсан байж болзошгүй, харин эцэг нь тархинд цус харвасны улмаас хэвтэрт орсон байжээ. Энэ гэр бүл ногооны талбай болон фермийн мал сүргээс унд хоолоо болгодог байсан бөгөөд тэд дэлхий сүйрнэ гэж бат итгэсний улмаас ийнхүү 9 жил хонгилд амьдарч байсан гэнэ. 

 

Хонгил байрлах байшингийн түрээслэгч 58 настай эрийг хүн амьдрах нөхцөлгүй газарт хүмүүсийг байлгасан гэж буруутган баривчилсан ч түрээслэгч эр цагдаагийнханд ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа аж. 

 

Мөн фермийн ойролцоо амьдардаг хүмүүс тухайн байшинд өөр хүмүүс амьдардаг талаар огт сэжиг аваагүй, фермийн эзэн эр үргэлж ганцаараа явахын дээр эдлэн рүү хүмүүс ойртуулдаггүй, дурангаар хавь ойрыг байнга хардаг байсан гэж цагдаагийнханд мэдүүлжээ. 

Shuud.mn
Сонин хачин
хайрлаж хамгаалъя:
ОЮУНГЭРЭЛИЙН ИЖИЛ ГОЦ УХААНТАН БАЙНА
2019-10-17
орифлейм оюунгэрэл:
орифлеймын оюунгэрэлд тохирох эр байна даа.
2019-10-17