Хууль бусаар 110 хайрцаг хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг завдав
10-16

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 08-ны өдөр БНХАУ-аас иргэн Б нь 110 хайрцаг 8 нэр төрлийн ундаа, хоол амтлагч, халуун ногоо гэх гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.

 

Тус үйлдлийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн хураан авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулжээ.

 

Эх сурвалж: МХЕГ

Shuud.mn
Сонин хачин