АНУ: Газрын тосны агуулах шатаж байна
2019-10-16

 

Америкийн Калифорния мужид газрын тосны нэгэн агуулахад томоохон гал түймэр гарсан бөгөөд галыг унтраахаар 200 орчим гал сөнөөгч ажиллаж байгаа талаар ВВС мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр Крокетт сууринд байх газрын тосны агуулахад түймэр гарсан бөгөөд этанол бүхий гурван нөөцлүүр шатаж байгаа гэнэ. 

 

Урьдчилсан мэдээллээр, хохирсон хүн байхгүй. Нутгийн эрх баригчид оршин суугчдыг гадаа гарахгүй байх, бүх цонх хаалгаа сайтар хаахыг зөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин