Д.Сумъяабазар: Татвараас чөлөөлж байж үйлдвэр технологийн паркийг хөгжүүлнэ
2019-10-16

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Үйлдвэр технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуулийн хүрээнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүн дэмжих, оюуны багтаамжтай өндөр технологийг хөгжүүлэх зорилгоор Үйлдвэр технологийн парк байгуулах тогтоол батлагджээ.  Энэ хүрээнд паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан байна. Хуулийн төслийн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцуулсны дараагаар гишүүд асуулт тавьж, хариулт авав. УИХ-ын гишүүн Б.Ундармаа:

 

-Энэ хуулийн төсөлд татвараас чөлөөлөх асуудлыг тусгасан байх. Гэтэл санхүүгийн чөлөөт бүсийг байнга орхигдуулж байна. Энэ хууль батлагдсанаар хичнээн ажлын байр бий болох вэ? Аж ахуй нэгжээ яаж дэмжих вэ? Бидэнд ажиллах хүч хэрэгтэй гэлээ. Энэ асуултад “Хуулийн төслийн тооцооллоор таван парк байгуулж, 80 гаруй аж ахуйн нэгж, 14 мянган ажлын байр бий болно гэсэн техник, эдийн засгийн тооцоолол байгаа хэмээн ажлын хэсэг хариуллаа. УИХ-ын гишүүн Я.Содбаатар:


-Бид олон жил үйлдвэрлэл, технологийн парк, чөлөөт бүсийн тухай ярьж байна. Үйлдвэр, технологийн парк байгуулах бодлогод 10 байршил заасан. Эндээс паркийн хэмжээнд үйл ажиллагаа явуулаад, жигдэрч байгаа аж ахуйн нэгж байна уу. Арьс ширний үйлдвэр технологийн парк байгуулах асуудал хэр явагдаж байна. Арьс шир үнэгүйдсэн гэлээ.

 

Үйлдвэр технологийн паркийн үзэл баримтлал 2003 онд батлагдаад, 2009 онд хууль батлагджээ. Үйлдвэр технологийн паркийн асуудал эхлээд 2003-2013 он хүртэлХХААХҮЯ-ны харьяанд байжээ. Дараагаар нь Аж үйлдвэрийн яаманд харьяалагдсан байна. 2016 оноос хоёр хуваагдаж, хүнд үйлдвэр нь УУХЯ, хөнгөн үйлдвэр нь ХХААХҮЯ-нд очсон байна. МөнҮйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулиараа парк ХХААХҮЯ-нд,  Засгийн газрын хуулиар УУХҮЯ-ны харьяанд байсан гэсэн заалттайгаар зөрчилдсөн байна. Хүнд үйлдвэрийн таван паркт зөвшөөрөл олгоод байгаа аж. Дэд бүтцийн асуудал тулгамддаг байна. Парк байгуулахад хөгжлийн эдийн засгийн үндэслэл, газрын зөвшөөрөл, аж ахуй нэгжүүдийн нэрийн жагсаалтыг бүрдүүлсэн тохиолдод байгуулах өндөр шаардлага тавигддагийг холбогдох мэргэжилтэн хариуллаа.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Үйлдвэрийн паркийн үндсэн зарчим шинжлэх ухааны ололт, судалгаа шинжилгээн дээр тулгуурласан дэвшилтэт технологи үйлдвэрлэх гээд тодорхойлолт байна. Бид түүхий эд нийлүүлэгч улс гэж бусад жишгээр яваад сүйрчих гээд байгаа. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэдэг дээр санал нэг байгаа. Бидэнд экологийн цэвэр мах байдаг. Гэтэл технологийг нь иж бүрнээр шийдэж чаддаггүй. Газрын доорх нөхөн сэргээгдэхгүй баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгох гээд байна уу? Худалдааны чөлөөт бүс  дээр үйлдвэр технолгийн паркийг байгуулна гээд олон жил боллоо. Гэвч ажил нь явахгүй байна. Хүнд үйлдвэр дээр тулгуурлаад байгаад асуудал байна” гэсэн байр сууриа хэлэв.

 

“Өнөөдрийн тухайд манайд  эцсийн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрлэл байхгүй. Чөлөөт бүс  дээр татварыг олон жилээр хүчингүй болгодог бол аж үйлдвэрийн паркт татварыг тодорхой хугацаатай хөнгөлдөг байна. Энэ хуулиар зөвхөн хөнгөн үйлдвэрийн паркийг зохицуулаагүй. УУХҮЯ-нд хүнд үйлдвэрийн асуудал байна. Худалдааны чөлөөт бүс бүтээгдэхүүнийг цааш худалдах гол суурь байх ёстой” гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

 

-ХХААХҮЯ-тай хамтарч бид хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогоо хэрхэн зохицуулах талаар хэлэлцэж, ажлаа уялдуулах юм. Манай салбарынхан өөрсдийн асуудлаа л ярина. Эхний ажлыг “Эрдэнэт” үйлдвэр дээр явуулна. Боловсон хүчний бодлогын уялдаа үр дүнтэй байдаг. Тиймээс үйлдвэр технологийн паркийн танилцуулгыг хийх юм. Бор-Өндөр, Багануурын асуудал яригдаж байгаа. Дараагийн үе шат дээр бид асуудлыг үе шаттайгаар оруулж ирнэ.Үйлдвэрийн салбарыг 5-10 жилээр дэмжихгүй бол явахгүй. Өнөөдөр Тавантолгой, Эрдэнэт, Сайншандыг түшиглэж юм хийх гээд байгаа. Хөрөнгө оруулалтын татварыг баталж, гааль, НӨАТ-аас  чөлөөлнө гэж хэлчихээд Татварын ерөнхий хуулин дээр тор тавьсан. Дотоодын олон аж  ахуйн нэгж татвар дээр маш хүнд ачаатай ажиллаж байгаа. Үйлдвэрлэл рүү хөрөнгө оруулна гэдэг орлого харах ажил биш. Нийгэмд үр дүнгээ үзүүлэх нөлөөлөл, эдийн засгийг тэлэх, орон зай бий болгох бодлого явж байгаа. Татвараас чөлөөлж байж үйлдвэр технологийн паркийг явуулна. Тэгэхгүй бол  хар, саарал жагсаалт руу орлоо гэж харж болохгүй. 

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Энэ хуулийн төсөлд цогц утгаараа салбар хоорондын уялдаа холбоо дутагдаж байна. Татварын багц хуультай зөрчилдөж байгаа заалтууд байна. Тиймээс дахин боловсруулж, дахин оруулж ирэх хэрэгтэй гэж үзэж байна. Төслийн үзэл баримтлалыг дэмжээд ажлын хэсэг дээр улам сайжруулаад явах нь зүйтэй” гэлээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Surtei yarih yum uildel alham hiihed oyuni byad dutah yuma. Suraggui haa baina geed durs n ch haragdahgui yum bna
2019-10-17
Oivorgon Ooork:
Oorkuud, bohchuud,duuchid uildveriin prak baiguulah hereg uu?! holoo baina doo.kkk Oorokuud mongol ulsiig,UB-iig muuhai haragduulj baina oo
2019-10-16
Oivorgon Ooork:
Oorkuud, bohchuud,duuchid uildveriin prak baiguulah hereg uu?! holoo baina doo.kkk Oorokuud mongol ulsiig,UB-iig muuhai haragduulj baina oo
2019-10-16
Oyunii hoosrolton oorkchuudad heleh ni::
Ug ni mongld aris shir bolovsruuldag uildver muuc gesen baisan yum aa. Saijruulah yavah baaz suuri ni baisa\niig utgaj arilgaa bizdee. Odoo aris shir bolovsruulah yum yarij baidag hohinoo hohino.Deesiinhee hiij buteesen buh yumiig uneguiduulj avch bayajichihihaad udam damjsan bayan targan, urvajit ugtaasan bolj jujiglegsediin gai! odoo oilgov uu? Neg ue bugd noen bolchihson tom tom deel gutal jiichihsen heneetnuud olshirson bizdee kkkk uuniig oyunii hoosrol gedeg yum
2019-10-16
Oyunii hoosrolton oorkchuudad heleh ni::
Ug ni mongld aris shir bolovsruuldag uildver muuc gesen baisan yum aa. Saijruulah yavah baaz suuri ni baisa\niig utgaj arilgaa bizdee. Odoo aris shir bolovsruulah yum yarij baidag hohinoo hohino.Deesiinhee hiij buteesen buh yumiig uneguiduulj avch bayajichihihaad udam damjsan bayan targan, urvajit ugtaasan bolj jujiglegsediin gai! odoo oilgov uu? Neg ue bugd noen bolchihson tom tom deel gutal jiichihsen heneetnuud olshirson bizdee kkkk uuniig oyunii hoosrol gedeg yum
2019-10-16
Буруу сонголт:
Бөхчин сонговол улс сүйрнэ
2019-10-16
ямар ч мэдлэг боловсролгуй Сумъяабазар Дарваан хар мэт МАН-ын оноогийн нуур царай юу
2019-10-16
Irgen:
30-n jil yarilaa. Tsaasan deer aihtar tom tom tusuluud. Bodit baidal deeree hov hooson.
2019-10-16
чи зүгээр бөхөө л барилдуул таарна чинии сайд гж юу бхвдээ пиздаа гэж эргүү мулгуу сумо дүү чинь бас 20 оны сонгуульд дэвшээд их хуралд орж лай болох бхда иим лаларуд төрд бхр монгол яж хөгжинө дөө
2019-10-16
Үнэн үг:
Амраар нь бүх татварыг үгүй болгоод төрийн байгууллагуудаа татан буулгачихмаар юм. Юм л бол татвараас чөлөөлөх, тэгвэл л болчих юм шиг ярьж гоншигнох юм. Татвараа төоөөд л ашигтай ажиллах арга замыг л олж нийгмээрээ амьдрана шүү дээ. Татварын хэмжээ түвшин ямар байх нь өөр хэрэг. Хамаг зүйл Монгол хүн бидний сэтгэлгээ, чадвар, ёс зүйд байгаа юм.
2019-10-16